Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ? I Хамгийн амттай ХОНИНЫ ЧАНАСАН ТОЛГОЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Хуйхалж хярвасалсан хонины толгойг ялз чанаж, шөлөнд нь болгосон гурил, ногоогоор даруулан хэрэглэх нь ядаргаанд нэн сайн болохыг эрдэмтэд тогтоогоод байгаа. Толгойн хуйхны ашигтай фрементүүд нь хүний үсний ургалтыг сайжруулдаг бөгөөд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг гэдэг. Иймд монголчууд эртнээс хонины толгойг идээ битүүлгийнхээ дээр залж, айлчин гийчнийг дайлдаг уламжлалтай байжээ.

Энэ бүх давуу талыг бодолцон түргэн хоолны салбарт өөрийн гэсэн өвөрмөц амтыг бүрдүүлж чадсан “UB cafe launge”-ийн хамт олон хаврын улиралд хамгийн тохиромжтой хоол болох хонины чанасан толгойн багцыг хүргэлтээр бэлтгэн зах зээлд нийлүүлж эхэлсэн байна.

“UB cafe launge”-ийн ХОНИНЫ ЧАНАСАН ТОЛГОЙ багц 4 хүний порц

  • Хуйхалж, сайтар чанасан хонины хоёр толгой
  • Шим тэжээллэг ногооны салат, чанасан төмс, лууван, манжин, дүрлэг
  • Нэмэлтээр гэрийн шинэхэн боорцог, кока кола ундаа.
  • Үнэ: 35 мянган төгрөг.
  • Утас: 11-300-900
  • Улаанбаатар хотын хаана ч 24 цагийн турш үнэгүй хүргэж үйлчилнэ.   

UB cafe launge: Хонины чанасан толгойг хэрхэн бэлтгэдэг вэ?

  1. ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ: Сайхан хоол бэлтгэхийн тулд сайн чанарын толгой хэрэгтэй. Иймд эрүүл, цэвэрхэн, шинэхэн толгойг тогтмол нийлүүлдэг хамтрагчидтай болжээ.
  2. ЦЭВЭРЛЭГЭЭ: Хэдийгээр нийлүүлэгчид толгойгоо цэвэрлэсэн байдаг ч “UB cafe launge”-ийн хамт олон алхам тутамдаа цэвэрлэгээг чухалчилдаг.
  3. ЧАНАЖ БОЛГОХ: Угааж, цэвэрлэсэн толгойгоо давс болон бусад амтлагчаар амтлан битүү чанагчид 80 минут чанана. Ингэж чанавал толгой маш сайн болж, зөөлөрдөг.
  4. НОГОО БОЛОН ХАЧИР: Толгой чанах хооронд дагалдах ногооны болон гурил зэрэг хачраа бэлтгэнэ.
  5. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД БАРИХ БЭЛЭГ: “UB cafe launge”-ийнхан хонины толгойгоо дагалдуулан ногоо, салатны хачраас гадна шинэхэн гэрийн боорцог хүргэхээр шийджээ. Энэ хамт олон нэрийн пиццагаараа алдартай бөгөөд боорцгоо пиццанд ашигладаг тусгай жороор бэлтгэдэг.
  6. ХАЙРЦАГ: Эрхэм үйлчлүүлэгч танд хүнсний цаасаар доторлосон зориулалтын сав баглаатай хонины чанасан толгой очих болно.

Дэлгэрэнгүйг ВИДЕО-ноос үзнэ үү!

 

СЭТГЭГДЭЛ: Энэхүү мэдээллийг бэлтгэх үеэрээ манай сурвалжлах баг амттай хонины чанасан толгойгоор дайлуулах боломж олдсон юм. МУИС-ийн Эдийн засгийн сургуулиас “Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр” явах замд байрлах “UB cafe launge”-ийн бэлтгэдэг хонины чанасан толгой 4 хүний порцтой. Гэтэл сурвалжлах багийн таван хүн амттай хоолыг цадталаа идсэнийг хэлэх хэрэгтэй. Хонины шинэхэн толгойг ширээнээ дэлгэн суугаад гэр бүл, найз нөхөд, хамт олноороо халуун яриа өрнүүлэн суухыг сайхныг эндээс мэдэрсэн. Мэдээж амтыг үгээр илэрхийлнэ гэдэг бэрх. Тиймээс уншигч таныг “UB cafe launge”-аас хонины толгойг 11-300-900 утсаар захиалан 24 цагийн турш Улаанбаатар хотын хаана ч үнэгүй хүргүүлж уламжлалт хоолны сайхныг мэдрэхийг урьж байна.

Дашрамд дурдахад, “UB cafe launge”-ийн хамт олон хонины толгойноос гадна хуушуур, буузны сет, адууны чанасан мах, умс кита зэрэг уламжлалт монгол хоолны цуглуулгаар үйлчлүүлэгчдэд бэлэг барьж байгааг сануулъя. Мөн өөрийн нэрийн хуудас болсон өвөрмөц, тансаг амтыг мэдрүүлэгч “UB рizza”, “UB chicken”-ээ шинэчлэн хүргэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top