Төрийн албаны зөвлөл тусгай шалгалтаа цахимаар зохион байгуулна

Л.Болд | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэв.   

Төрийн албаны сул орон тоо нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө Төрийн албаны зөвлөлийн болон төрийн байгууллагын цахим хуудсаар зарлах, тусгай шалгалтын бүртгэлийг ажлын нэг өдрийн хугацаанд хийнэ.  

 

Төрийн албаны тусгай ажлын зар 

 

Албан тушаал

Ангилал зэрэглэл

Шалгалтын бүртгэл

Шалгалт зохион байгуулах өдөр

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын захиалгаар

1.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хөгжлийн бодлого хариуцсан дэд дарга

АА-1

2020-04-17

09:00-17:00 цагийн хооронд zasgiingazar@csc.gov.mn хаягаар материал хүлээн авна.

2020-04-20
10:00 цагт

Засгийн газрын 11-р байрны 1 давхарт Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд.

2.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга

ТЗ-14

3.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга

ТЗ-13

4.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга;

АА-2

Жендерийн үндэсний хорооны захиалгаар

5.

Жендерийн үндэсний хорооний Ажлын албаны Гадаад хамтын ажиллагаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэний албан тушаалын сонгон шалгаруулалт;

ТЗ-7

2020-04-17

09:00-17:00 цагийн хооронд guitsetgekh@csc.gov.mn хаягаар материал хүлээн авна.

2020-04-20
14:00 цагт

Засгийн газрын 11-р байрны 1 давхарт Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд.

6.

Жендерийн үндэсний хорооний Ажлын албаны Иргэдийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэний албан тушаалын сонгон шалгаруулалт.

ТЗ-7

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын захиалгаар

7.

Захиргаа, удирдлагын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтний албан тушаалын сонгон шалгаруулалтын зар;

ТЗ-6

2020-04-17

09:00-17:00 цагийн хооронд guitsetgekh@csc.gov.mn хаягаар материал хүлээн авна.

2020-04-20
14:00 цагт

Засгийн газрын 11-р байрны 1 давхарт Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд.

 

Төрийн албаны зөвлөл 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top