Улсын Онцгой комисс 13:30 цагаас ХААЛТТАЙ хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.09/ хаалттай хуралдана.

Хуралдаан Төрийн ордонд 13:30 цагт эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу сургууль, цэцэрлэгийг ирэх есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэх юм. 

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб өчигдөр хуралдаж, ОБЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, генерал Т.Бадрал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд ажлаа хуваарилжээ.

Тэд нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин чухалчилж байгаагаа онцоллоо.

Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн орны Элчин сайдын яамдаар нь дамжуулж халамжлах асуудлыг тодотголоо. Түүнчлэн иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдэлээ сайн тооцоолж авч ирэхийг, тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг үүрэг болгосон байна. Энэ бүхнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлах чиглэлийг өгчээ. Үүнтэй холбоотой мэдээллийг өнөөдөр /2020.04.09/ Улсын Онцгой комиссоос шийдвэрлэж, дараа нь нэгдсэн мэдээллийг олон нийтэд өгөхөөр болжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.84) 2020 оны 04 сарын 09

Одоо Энхтүвшинд гаднаас авчраад байх үр хүүхэд, хүргэн хадам, нууц амраг үлдээгүй байх гэж найдъя. Одоо чартеруудыг зогсооё. Гаднаас өвчин импортлохоо больцгооё. Бидний хийж чадах цор ганц юм энэ. Өөр бид юу хийж чадах вэ. Соц нийгмийн суртлаа хаяж чадахгүй бусдыг дуурайж онигоонд баахан орлоо. Нийгмийн даатгалыг тэглэх юм боллоо. Гэтэл ямар хүн энэ хөнгөлөлтөнд хамрагдахыг нэг мөр гаргаж чаддаггүй. Ажилтанд тэтгэлэг олгох гэтэл үйл ажиллагаа доголдсоныг юугаар батлах нь тодорхойгүй. Одоо бараг л ждүчдийн хань хамсаа л уламжлалын дагуу хөнгөлөлт эдлэх нь шиг байна. Мэдээлэлд ойроороо.

0  |  0
Зочин(192.82.73.188) 2020 оны 04 сарын 09

Энэ онлайн хичээлээ болио. Хүүхэд олон цагаар зурагтын өмнө сууж бна. Эсвэл гар утсаа гөлөрч байна. Ямар ч үр дүнгүй.

0  |  0
borЗочин(66.181.166.137) 2020 оны 04 сарын 09

Сургууль , цэцэрлэгийн хичээлийг 09.01 хүртэл хаах нь зөв байхаа. ОЛОНЛОГ мэтийн зарим хувийн сургуулиуд сурагчдыг хэт их ачаалалаар дарж байгааг анхаарах БАЙГУУЛЛАГА гэж байна уу. 7 хоногийн даалгавар гээд 5-7 хуудас материал дээр ажиллана. Дээрээс нь телевизийн хичээл , мөн багш нар нь өөрсдөө онлайнаар хичээл зааж байна. ҮҮнийг үзэж даалгавруудыг хий гэж байна. СУРАГЧдыг хэт их ачаалалаар дарж хөгжүүлдэггүй байхаа. . Хэт их ачаалал хүүхдийн оюуны хөгжилд саад болдогийг БАГШ биш удирдлагатай хувийн сургуулийн багш нар ойлгохгүй хүүхдээр тоглоод байна шүү

1  |  0
Top