Халдвар илэрсэн иргэн Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.04.08/ мэдээлснээр Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Яамнаас өгсөн шинэ мэдээллийг тоймлон хүргэе. 


  • Өнөөдрийн байдлаар, дэлхийн 212 улс оронд "Ковид-19" халдвар бүртгэгдэж, нэг сая 282 мянга 930 хүнд халдвар авсан байна.
     
  • Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу нийт батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, коронавируст "Ковид-19" халдварын тохиолдол 16 боллоо.
     
  • Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө ОХУ-аас зорчиж ирсэн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан таван иргэний давтан шинжилгээгээр нэг хүнд нь "Ковид-19" халдвар илэрчээ. Тэрбээр өрөөндөө ганцаараа тусгаарлагдсан байсан. 
     
  • Нийт 14-21 хоногийн хугацаанд тусгаарлагдаж буй тухайн иргэний анхны шинжилгээнд халдвар илрээгүй боловч 04 дүгээр сарын 07-нд хийсэн давтан шинжилгээгээр ийнхүү халдвартай болох нь батлагдсан байна.
     
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14, Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 192 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.
     
  • Мөн тандалт, судалгааны чиглэлээр уушгины хатгалгаа өвчтэй хүмүүсийн 25 сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
     
  • Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1484 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж буй бөгөөд 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
     
  • Өчигдөр (2020.04.07) нийт 92 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтанд шилжсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zoch(182.160.34.147) 2020 оны 04 сарын 08

Gadaadaas av hrah buruu bid hicheegeef l bdag

0  |  0
Jjjjjnnnn(37.201.171.33) 2020 оны 04 сарын 08

BAGA BAGAAR NEMEGDSEER BGAA 1 UDUR BID NAR DIILSENGVI EE GEED TAVIAD TUUCHIH VII DEE

0  |  0
нэр хаягийг ил болго(64.119.16.131) 2020 оны 04 сарын 09

Бид хүүхдхөгшидүй хичээгээд байдаг илрээд байдаг тусгаарлагдах улсууд нь гэртээ тогтохгүй гадуур яваад хаягаа буруу өгч ээж нь худлаа хэлээд эмч сувилагч нарыг хэл амаар доромжлоод сууж байгаа жишээтэй шудрага байя гэвэл нэр хаяг байр орц ил тод мэдээлэх анхааруулга санамж орц хороодод олны нүдэнд ил болго.

4  |  0
t(66.181.190.18) 2020 оны 04 сарын 08

davtan shinjilgee iim chuhal b.adaa.end tendees irsen ulsl oruulj ireh yum..

2  |  0
тайван(103.57.93.46) 2020 оны 04 сарын 09

Бид хичээгээд л байдаг .Гаднаас орж ирээд л байдаг.Бүүр дургуй хүрчихлээ.

4  |  1
Top