Ном уншихын ач холбогдол

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

 

  • Ном уншдаггүй хүн нэг л амьдралаар амьдардаг бол ном уншдаг хүн мянган хүний өмнөөс амьдарч үзсэн байдаг. Номоос хүн амьдралын олон үнэн бодит зүйлийг харж, зөвхөн өөрийн амьдрал туршлага дээр явцуурахгүйгээр маш олон амьдралын туршлагыг өөрөө заавал туулж мэдэхгүйгээр мэдэх боломжтой байдаг. Ном уншсанаар бүтээлч үйл ажиллагаанд суралцаж, олон шинэ санаа олж амьдралдаа бүтээлчээр хэрэгжүүлэх боломжтой болно.

 

  • Монголчууд “Ухаан далай номоос эхтэй” гэж үр хүүхдэдээ сургаж ирсэн билээ. Ном хүний оюун ухааныг задалж,  логик сэтгэлгээг хөгжүүлдэг. Уншсан номынхоо сонин сайхан зүйлийг ухаж учрыг нь сайн ойлгох гэж хичээдэг учраас ном уншдаг хүн сэтгэн бодох чадвар сайтай, дөлгөөн, ухаалаг, аливааг олон талаас нь бодож зөв шийдвэр гаргадаг.

 

  • “Эдээр чимэхээр эрдмээр чим” гэдэг дээ. Эрдэм номоор өөрийгөө чимсэн хүнийг олон хүн хүндлэн хүрээлдэг. Ном уншдаг хүн өргөн мэдлэгтэй байдаг учраас дэлхий дахины сонин хачин, суут хүмүүсийн амьдрал гээд л сонсоод баймаар сонин сайхан зүйл ярьдаг, уулзаад суухад урамтай хүмүүс байдаг. Таны мэдлэгийг бусад хүн үнэлээд ирэхээр та ч өөрийгөө үнэлж эхэлнэ.

 

  • Хүн төрөлхтөн эрт дээр цагаас эхлэн урлаг соёл, ном зохиолоороо дамжуулж хүнийг хайрлах хүнлэг сэтгэл, нинж чанарыг түгээж соён гэгээрүүлсээр ирсэн. Иймд ном их уншдаг хүн өчүүхэн төдий ч атгаг бодолгүй, шуналын сэтгэлгүй төлөвшин хүмүүждэг учраас нийгэмд түрэмгий, догшин авир, тэнэг мунхаг үйлдэл хэзээ ч гаргадаггүй. Ямар нэг уурлаж бухимдмаар асуудал гарсан үед ном уншвал хамгийн сайхан тайтгарал болдог.

 

  • “Харанхуй цээжтэй хүн" гэдэг нь ном уншдаггүй хүнийг хэлнэ. Ном унших тусам таны дотор сэтгэл улам гэрэл гэгээгээр дүүрнэ гэсэн үг. Ном уншдаг хүн соёлч, боловсон, ухаалаг яриатай, монгол хэлээрээ зөв сайхан ярьдаг. Ном уншдаг хүн өөрийгөө зөв илэрхийлж чаддаг, алдаагүй зөв найруулан бичдэг цэцэн цэлмэг хүмүүс байдаг. Ном уншдаг хүний төсөөлөн бодож чадвар хөгжсөнөөр ой тогтоолт сайжирч, анхаарал төвлөрөл нэмэгддэг.

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jackson (103.140.10.200) 2024 оны 04 сарын 25

Би монголу хэл сүрч багаа баюрла

0  |  0
.....(103.140.10.200) 2024 оны 04 сарын 25

Одоо би энийг хуулж багшдаа үзүүлнэ хха

1  |  0
Пүүгий (66.181.161.109) 2024 оны 04 сарын 25

Үнэхээр их таалагдлаа nice

1  |  0
btuk btk(66.181.161.136) 2024 оны 04 сарын 22

bayrlla ih shn zohion bichleg boloh ymshig bn

1  |  0
Нэргүй(66.181.189.44) 2024 оны 04 сарын 21

Их сайхан зүйл бичсэн байнаа

1  |  0
Suragch(66.181.161.250) 2024 оны 04 сарын 20

Ashgvi heregtei sanaa bn zohoon bichleg hiih geed

3  |  0
Aa shit here we go a(202.55.188.109) 2024 оны 04 сарын 22

Odoo bi eniig huulj bagshdaa uzuulne hhaha

8  |  0
Аах(66.181.161.149) 2024 оны 04 сарын 20

Ссиммххнажбгүоиүслрёррчрчөошаашөжгнцгөша

3  |  1
зүлгүүр(202.126.91.31) 2024 оны 04 сарын 19

зүлгүүр гэшохх

2  |  3
зүлгүүр(202.126.91.31) 2024 оны 04 сарын 20

зүлгүүр гэшохх

3  |  1
Тэрбиш(202.126.91.24) 2024 оны 04 сарын 20

Гоё юм бн

4  |  2
Нэр байхгүэ(122.201.31.23) 2024 оны 04 сарын 20

хэрэгтэйл зүйл бн

6  |  0
Энэрэл(139.5.217.222) 2024 оны 04 сарын 20

Баярлалаа

6  |  1
Нэрээр яадын(122.201.31.8) 2024 оны 04 сарын 19

Зүгээр л юм бна муу биш юм бна

9  |  1
Ариун Эрдэнэ(202.126.89.96) 2024 оны 04 сарын 20

Баярлала

7  |  1
Ирмүүн(66.181.183.242) 2024 оны 04 сарын 20

7  |  2
Энхжин(66.181.183.242) 2024 оны 04 сарын 20

гоё байлаа

6  |  2
Энх-Од(66.181.189.177) 2024 оны 04 сарын 20

Good

8  |  2
Мөнхөө(66.181.161.65) 2024 оны 04 сарын 20

Бид нарт мэдлэг өгсөнд баярлалаа

10  |  2
Gi(103.57.94.191) 2024 оны 04 сарын 20

Baav\n

8  |  4
к(202.55.188.118) 2024 оны 04 сарын 25

чөтгөр гэж заил

7  |  13
анх (202.55.188.118) 2024 оны 04 сарын 25

зайл

9  |  13
анх(202.55.188.118) 2024 оны 04 сарын 25

хаа

5  |  15
зочин(202.55.188.118) 2024 оны 04 сарын 21

энэ сэтгээгдэл бичсэн хүмүүс боль энэ маш гоё байна

14  |  5
Анх(66.181.160.119) 2024 оны 04 сарын 20

Шатаа шатаа

8  |  13
Баачкаа(66.181.160.119) 2024 оны 04 сарын 21

Зиал

7  |  16
.........(203.91.115.37) 2024 оны 04 сарын 20

Lmao

7  |  8
K(103.119.92.253) 2024 оны 04 сарын 20

Nc

11  |  7
Батзориг(66.181.161.220) 2024 оны 04 сарын 18

шал худлаа

Батзориг(66.181.161.220) 2024 оны 04 сарын 20

шал худлаа

9  |  18
Батзориг(66.181.161.220) 2024 оны 04 сарын 20

шал худлаа

Бат(66.181.161.34) 2024 оны 04 сарын 20

Маш гоё байлаа

29  |  7
Хха(66.181.183.20) 2024 оны 04 сарын 20

Шаа л да

Top