Их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг НДШ-ээс чөлөөлөх саналыг МАН-ын бүлэг гаргалаа

2020 оны 04 сарын 07

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр /2020.04.06/ болсон. Хуралдаанаар их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг НДШ-ээс чөлөөлөх саналыг гаргажээ.

Коронавирусийн улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан. Тус шийдвэрт их, дээд сургуулийн багш, ажилтнуудын асуудал хамрагдах эсэх нь тодорхойгүй байсан.

Үүнтэй холбогдуулан МУИС-ийн захирлын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон УИХ дахь МАН-ын бүлэгт их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг энэхүү хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулж, НДШ-ээс чөлөөлөх тухай үндэслэл бүхий саналыг хүргүүлээд байжээ.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг НДШ-ээс чөлөөлөх асуудлыг Засгийн газрын тогтоолын төсөлд тусгуулахаар шийдвэрлэсэн байна.
 

Энэ талаар МУИС-ийн захиргаанаас "асуудлыг хүлээн авч ойлгон дэмжиж, нааштай шийдвэрлэхэд идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга, гишүүд, БСШУС-ын сайд, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд нийт эрдэмтэн багш, ажилтнуудынхаа нэрийн өмнөөс талархал дэвшүүлж байна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАН-ЫН ГИШҮҮН (192.82.69.174) 2020 оны 04 сарын 07

ЛҮНДЭЭЖАНЦАН , ОЮУНХОРОЛ ГЭЭД ХУВЬДАА СУРГУУЛЬТАЙ ГИШҮҮДИЙН ЛОББИ !!! ЗА ЯАХАВ ТАХАЛ ГАРСАН ЮМДАА ГЭЭД ТЭВЧИХЭЭС ӨӨР ЯАХАВ !!!

0  |  0
ggggg(103.10.23.175) 2020 оны 04 сарын 07

төлбөрөө бүтэн авчихаад юү хуцан вэ

0  |  0
АХ(103.9.90.98) 2020 оны 04 сарын 07

ОЮУТНУУДЫГ СУРГАЛТЫН ТӨЛБӨР ЗЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЖ ТЭГЛЭЭЧ

0  |  0
MANGAR(202.72.242.138) 2020 оны 04 сарын 08

ihk deed surguuliin bagsh nar bolood busad turiin alban haagchid bolohgyi um uu MAN garuudaa

1  |  0
зочин(202.179.3.158) 2020 оны 04 сарын 07

их дээд сургуулийн багш нар цалингаа авахгүй байгаа юм уу\n

0  |  0
Zochin(139.5.218.29) 2020 оны 04 сарын 08

Sanal gargaad yahu de. Shiidej bgaa yum bnu. Yarisaar l bhiin

1  |  0
zochin(202.179.31.74) 2020 оны 04 сарын 08

turiin alban haagchid hun bish uu ard amidraltai ulsuud shu MAN aa

3  |  0
zochin(202.126.89.16) 2020 оны 04 сарын 08

EBS.TSETSERLEGIIN BAGSH NAR YAHIIN

1  |  0
Top