ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан аз жаргалаар бялхана

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

Хонь

Өнөөдөр та анхаарлын төвд байна. Материаллаг байдал тогтвортой болно. Илүү хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй бол. Алсын мөрөөдөл биелж магадгүй. Худалдааны харилцаа холбоог хөгжүүлэхэд таатай өдөр. Хамтрагчдаа итгэ. Тэдний тусламжтайгаар л санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ. Хайртай хүнтэйгээ болгоомжтой харилцаарай.

Үхэр

Таатай өдөр. Ажил хэргээ бүтээхэд багахан цаг, хүч зарцуулна. Хамтарч хөдөлмөрлөхөд таатай. Амлалт өг. Зорьсондоо хүрэхийн тулд илүү идэвх, зүтгэл гарга. Бүх зүйл амжилттай болбол материаллаг байдал сайжирна.

Ихэр

Шинэ хүмүүстэй танилцахад таатай өдөр. Шинэ хоббитой ч бол. Уран бүтээлийн их амжилт гаргах нь таны амьдралыг үндсээр нь өөрчилж мэднэ. Эргэн тойрныхон болон дотнын хүмүүсээсээ тусламж хүлээлгүйгээр өөрөө хий.

Мэлхий

Өнөөдөр таатай өдөр байх болно. Нөхцөл байдлыг шударгаар үнэлж дүгнэ. Таны төлөвлөгөө том байх тусмаа сайн. Найдвартай хамтрагч нартай болно. Бүх зүйл амжилттай болсны дараа тэдний тусыг умартахаас сэргийл.

Арслан

Сайн мэдээ, таатай уулзалт, болзооны өдөр. Гэхдээ хүн болгонтой харьцаад байх хэрэггүй, мөн хэт тусдаа ганцаараа байж бас болохгүй. Аялал, холын замд гарахад муу өдөр. Ажил үйлс бүтэхгүй. Энэ өдрийг дотоод бясалгал, хувийн уран бүтээл, гэрийн ажилд зориулаарай.

Охин

Идэвхгүй, эргэцүүлэн бодох өдөр. Ажил үйлс бүтэхгүй тул аялалд гараад хэрэггүй. Гэрээ янзалж, хувийн уран бүтээлдээ анхаараарай. Сонгодог зохиол уншиж, хөгжим сонсон, ойр дотнын хүмүүстэйгээ энэ өдрийг өнгөрүүлээрэй. Хүндрэл бэрхшээл тулгарахад тэд л танд тусална. Гэр бүлийнхэн чинь танд хайртай гэдгийг батлах сайхан өдөр. 

Жинлүүр

Өнөөдөр ажил хэргээ орхиж, амрах өдөр. Сэтгэл зүйн асуудлуудаа цэгцэлж, ганцаараа байх хэрэгтэй. Ямар ч хүнтэй харьцсан асуудал үүсэх тул аль болох ганцаараа бай. Яарч сандарсан шийдвэр гаргаж болохгүй. Үдэш нь цэвэр агаарт зугаалбал сайн.

Хилэнц

Өнөөдөр хүнд хэцүү ажил хийхэд сайн өдөр. Учир нь та маш эрч хүчтэй байх болно. Эрсдэл гаргаж, шаргуу зүтгэснээр их хэмжээний орлого олно. Амжилтаар арвин энэ өдрийг зүгээр сууж бүү өнгөрүүлээрэй. Амжилт таны талд байгаа шүү.

Нум

Эрч хүчтэй өдрийг эхлүүлэх ч муу мэдээ ирж, сэтгэлээр унагаана. Ойр дотнын хүний тань болгоомжгүй алхам, үйлдэл танд хүндээр тусна. Энэ өдөр зүүдэлсэн зүүд нэг хоногийн дараа биелнэ. Байшингийн дээвэр, өндөр барилга зүүдэлбэл санхүүгийн хохирол хүлээхийн шинж.

Матар

Эрч хүчтэй, өөрийгөө зарлан тунхаглаж, хүмүүст харуулах өдөр. Хэд хэдэн ажил зэрэг хийх, яарч сандарвал санхүүгийн алдагдал хүлээнэ. Гэрийн ажил таны хамаг цаг, зав, хүч чадлыг барна.

Хумх

Эрс тэс ялгаатай өдөр. Үдээс өмнө та өөртөө итгэлгүй байдал, хайнга зангаасаа болж, хохирол хүлээнэ. Харин үдээс хойш таны сэтгэл амгалан, санаа зовох зүйлгүй. Эртний анд нөхөдтэйгөө уулзаж, цагийг сайхан өнгөрүүлнэ.

Загас

Уран бүтээл туурвиж, аялалд явах, соёл урлагийн тоглолт үзэхэд таатай өдөр. Өөдрөг сайн өдөр тул загаснууд бүтэн өдөр аз жаргалаар бялхах болно. Хүүхдүүд тань гэрэл гэгээ цацруулж, бага насны дурсамжийг сэргээнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top