ШУУД: Өчигдөр халдварт өвчний дуудлага гараагүй сайхан мэдээтэй байна

2020 оны 04 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээлж байна. Өчигдрийн мэдээллээс хойш дэлхийн 208 улсад халдвар бүртгэгдээд байна. Бакланд аралд шинээр өвчин бүртгэгдсэн. Арлын орнуудад их газраас халдвар тархах эрсдэл их байна.

Манай Улсын хувьд 2464 хүн ажиглалтад байгаа бөгөөд ковид-19 халдварын 14 тохиолдол илэрснээс 12 хүн эмчлэгдэж байна. Өчигдөр ирсэн зорчигчдоос хоёр хүн тусгаарлагдсан байгаа.

Өчигдөр ЭМЯ дээр ОУ-ын хамтын зохицуулах хорооны дөрөв дэх хурал болж, нэн шаардлагатай байгаа хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн асуудлыг хөндөн тавьж, найман төрлийн тоног төхөөрөмжийг эмнэлгийн байгууллагуудад хангасан.

НҮБ-ын хүүхдийн сан иргэн бүрт Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлага зөвлөмжүүдийг тараах ажлуудыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж байгаа. Өчигдрийн хурлаар цаашид ЭМ-ийн сайдаар ахлуулсан тохиолдлын удирдлагын тогтолцооны үндсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан.

Өчигдөр халдварт өвчний дуудлага гараагүй сайхан мэдээтэй байна.


ШУУД ҮЗЭХ
 

Top