Нүхэн жорлон, үер ус, цар тахал = 300,000 “ТЭСРЭХ БӨМБӨГ”

2020 оны 03 сарын 25

 

-Жорлонгийн асуудал эрхэлсэн тусгайлсан яамтай болоход ч илүүдэхгүй-

 

Аливаа том зүйл жижгээс эхэлдэг. Улс үндэстний хэмжээнд авч үзвэл, монголчууд гараа угаах ахуйн дадалд асар богино хугацаанд суралцаж байна. Гарын ариун цэвэр сахихад суралцахаас гадна одоо л бохироо арчлахыг бүх нийтийн хэмжээнд хөндөж ярих цаг. Ялангуяа, энэ их өвчин зовлонгийн үеэр нийслэлийн гэр хороололд байгаа 300 мянгаар тоологдох нүхэн жорлон бол “тэсрэх бөмбөг” л гэсэн үг. Үнэндээ Улаанбаатар хот гэлтгүй монголчууд ямар ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлж буйг тоо судалгаагаар батлах гэж оролдох шиг цагийн гарз байхгүй л дээ. Хамгийн наад зах нь хотын төвийн өнгө үзэмжид нөлөөлсөн Гандангийн дэнжээр нэг модон жорлон арзайж байгаа. Түүнээс цаашаа дэлхийн нийтийн хөгжлөөс зуун жилээр хоцорсон нүхэн жорлон хэрэглэдэг. Харин өдөр тутамдаа дээгүүр нь хараад өнгөрдөг дарга нар л модон жорлон дотор хоёр банз, банзан дор нь нүх, нүхэн дотор нь ялгадас битгий хэл зүйлс биднийг хордуулж байдгийг анзаарахыг хүсэхгүй яваа. Нийгмийн анги давхаргын амьдралын чанар яаж тасарсны ялгаа энгийн нь энэ. Гэтэл олон улсын хэд хэдэн байгууллага энэ асуудлыг хөндөөд олон жилийн нүүр үзэж байна. Ямар сайндаа, шийдвэр гаргах түвшнийнхэн хийсэн судалгаа тооцоотой нь танилцахыг ч хүсдэггүйг учирлах вэ.

Уг нь нүхэн жорлонгоос монголчуудын эрүүл мэнд шууд шалтгаалж байгаа. Улс үндэсний аюулгүй байдал хамаарч ирсэн. Өвөлдөө хөлдсөн ялгадас дулаандаа гисэж, хамгийн наад зах нь түүгээр бохирдсон агаараар бид амьсгалдаг. Үүний томсгосон хувилбар нь Төв цэвэрлэх байгууламжийн хотыг нөмөрсөн үнэр. Харин 300 мянган жижиг хувилбараар нь нийслэлчүүдийн тэн хагас буюу 750 гаруй мянган иргэн өдөр тутамдаа амьсгалдаг. Түүнийхээ дэргэдээс ундны усаа авч хэрэглэж буй хэсэг ч бий. Дээр нь гэр хорооллын нягтралын бүсэд нийтийн байрууд олноор бий болсон. Нэг хашаанд 100 орчим хүн амьдрах тохиолдол олон бөгөөд бүгд нэг нүхэнд бие засдаг. Зөвхөн энэ шалтгааныг дурдахад, Улаанбаатарын олон жилийн ужгирсан асуудал хөрсний бохирдол бөгөөд түүнээс иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалахын тулд өнөөдөр ч болов томоохон шийд гарахад гэмгүй. Улс орнуудын туршлагаас харахад, бүр жорлонгийн асуудал эрхэлсэн тусгайлсан яамтай болоход ч илүүдэхгүй аж. Нэг байгууллага нааж, нэг даргын толгойд бодогдуулахгүй л бол нүхэн жорлонгийн тоо олширно уу гэхээс, буурахгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Олон улсад бол аль 1800 оны дунд үеэс “ариун цэврийн хувьсгал”-аас эхтэй “ялгадасны менежмент” гэх нэршил болтлоо судлагдчихсан асуудал юм билээ.  Үүнийг олон улсын судлаачдын зүгээс анхааруулсан хэрэг. Тэгвэл манайд Хог хаягдлын хуулиар бүхий л шатны Засаг дарга нар хариуцсан дэвсгэрийн хэмжээнд хөрс бохирдуулагч жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авах, зардлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн байдаг аж. Харамсалтай нь, хуулийн энэ заалт одоо хаана явааг засаг ноёд мэдэхгүй л дээ. Хариуцсан нутаг дэвсгэрийнхээ жорлонгийн тоог ч мэдэхгүй гэдэгт мөрийцье. Учир нь энэ төрлийн албан ёсны тоог төрийн байгууллагуудаас хайгаад  олохгүй. 

 Гаднынхны туршлагаас харахад, жорлон тэргүүтэй ариун цэврийн хувьсгал дан ганц төрийн үүрэх ёстой ачаа ч биш  болж хувирсан юм билээ. Өрх гэр тус бүрнээ жорлонгоо хариуцах ёстой. Нэн шаардлагатай, өөрөөр хэлбэл хөнгөрч, хүндрэх газар нь чухал бус өдрийнхөө хоолны төлөө амьдарч буй бүсэд томоохон компаниуд нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жорлон байгуулж буй туршлагыг зарим хэсэгтээ ариун цэврийн хувьд манайхтай ойролцоо Энэтхэгээс тодорхой суралцаж болно. Тус улсын томоохон компаниуд дэргэдээ тусгай нэгж байгуулан бөглүү тосгодын хүн амд ариун цэвэр сахих хичээл заахын зэрэгцээ шаардлагатай хэсэгт нь гар угаалтуур бүхий нийтийн жорлонгууд байгуулж эхэлсэн. Тус улсын нэгдүгээр хүн Н.Модигийн 2014 онд санаачилсан “Clean India” буюу “Цэвэрхэн Энэтхэг орон”  хөтөлбөрийн нэг хэсэг болсон бүх иргэнээ боловсон суултуурт суух боломжоор хангах төсөл өдгөө ч хэрэгжиж байгаа. Төрийнхөө нуруун дээр  600 сая хүний асуудлыг үүрүүлэх хэтийдсэн ачаа учраас хувийн хэвшил нь  нийгмийн хариуцлагаа ухамсарладаг. Энэтхэгийн хуулиар аливаа компанийн сүүлийн гурван жилд олсон орлогоос дундажлан авч үзээд, хоёр хувийг нь олон нийтийн сайн сайхны төлөө зарцуулах үүрэг хүлээжээ. Төр шууд оролцох бус хувийн хэвшилдээ нийгмийн хариуцлагаа үүрэх зохицуулалтыг нь хийгээд өгчихсөн хэрэг. Саяхандаа манай нэр бүхий үүрэн телефоны оператор компани ерөнхий боловсролын сургуулиудын ундны усны хангамжийг сайжруулах төсөл санаачлан, бизнесээ хөөрхөн сурталчлаад авсан нь үүнтэй дөхөм харагдуулсан даа. Гэхдээ хэрэгжсэн эсэх нь бол тусдаа асуудал. Яг энэ жишгээр хөдөө орон нутгийн сургуулиудын нүхэн жорлонг компаниуд нийгмийн хариуцлагынхаа  хүрээнд шийдээд өгөх боломж бас байгаа. Боловсролын яамны нэгэн судалгаанд дурдсанаар хөдөө орон нутгийн сургуулиудын 49 хувь нь гадаа нүхэн жорлон ашигладаг гэсэн дүн гарчээ. Мөн дотуур байрны сурагчдын 87 хувь нь банзан дээр бие засдаг байна. 

Дэлхийд энэ мэтээр иргэдийнхээ эрүүл мэндийг анхаарч буй өөр нэг том жишээ бол монголчуудын олонх Эрээнд жорлонгийн нөхцөлтэй нь танилцсан манай урд хөрш. Тус улсын дарга Ши Жиньпин таван жилийн өмнө иргэдийнхээ амьдрах орчныг  сайжруулж, аялал жуулчлалаа дэмжихийн тулд жорлонгоо шинэчлэхээ мэдэгдсэн байдаг. Үндсэндээ хэдхэн жилийн өмнө бохир завааныг нь гайхдаг байсан бид одоо тэндээс суралцах цаг үе ирээд байна. Цаг агаарын хувьд Монголд одоо цас хайлдаг үе ирээд байгаа. Нийслэл хотыг дөрвөн уулаар хүрээлэгдсэн шар усны үерийн голомт гэж үздэг. Жилийн жилд гэр хорооллын айл өрхүүдэд шар усанд автаж, гудамжаар ялгадас хөвдөг үе. Ийм шалтгаантай халдварын өвчлөл онцгой нэмэгддэг болохыг нэг сөхөөд харахад гэмгүй. Ерөнхийдөө нүднээ ил байдаг ч далд хөнөөл болсон нүхэн жорлонгийн жинхэнэ аюул одоо л эрчимжиж мэдэхээр байна. Түүнээс сэргийлээд, бүх нийтээр нь нэг ариутгаад авах юмсан. Тэгсэн цагт өвөл утаатай шийдвэртэй тэмцэж буй шигээ зуны цагт хөрсний бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг хэлсэн, хэлээгүй шийдвэр гаргах түвшиндээ ойлголцож таарн

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.4) 2020 оны 03 сарын 26

ГЭР ХОРООЛОЛЫН ДЭД БҮТЦЭЭ ХЭЗЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ВЭ ? ГЭДЭГ АСУУЛТ ОН УДААН ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР, ЧУХАЛ БАЙДЛААРАА ХАМГИЙН СҮҮЛД ОРОХ ХЭРЭГГҮЙ ЮМАНД ТӨСВИЙН МӨНГӨ НЬ ҮРЭГДСЭЭР Л БАЙХ ЮМ ДАА. ХЭЗЭЭ ХИЙХ ЁСТОЙ ЧУХАЛ АЖЛУУДАА ЭРЭМБЭЛЖ ЧАДДАГ БОЛОХ ВЭ?

0  |  0
Zochin(66.181.161.4) 2020 оны 03 сарын 26

Ger horoololiin ded butsee hezee hugjuuleh ve? gedeg asuult on udaan jil urgeljilseer heregtei hereggui umand tusviin mungu ni urssaar l....

0  |  0
bi(202.55.188.86) 2020 оны 03 сарын 25

Urine dalaan bolj baina. Ger horoolliin usan San, hudguudiin shalank gazar shurgeh shaham shoroo toosond daragdaad baij baidag. Endees haldvar tarhah vii. Uuniig anhaardag gazar gej baina uu

0  |  0
зөв сэдэв(49.0.213.209) 2020 оны 03 сарын 25

Монгол улсад стандарт хэмжил зүйн газар гэж байгаа тэндээс жорлонгийн стандарт гаргуулах гэхдээ бетон цутгамал хөрсөнд шингэдэггүй эко гэх мэт тэгээд бүх айлыг тмйм оо -той байхыг шаардаж биелүүлэхгүй бол хотоос хөөж гаргах газрын гэрчилгээг нь цуцлах хэрэгтэй. нэн ядуу хэсэгт нь оо барих мөнгийг нь төрөл бүрийн сувгаас гаргаж барих баг бүрдүүлж оо бариулах гээд хийе гэвэл зөндөө боломж байгаа. Зохион байгуулдаг шахдаг ажил болгож чаддаг урагштай удирдагч байхад л болно.

0  |  0
Дэндүү үнэн(192.82.65.93) 2020 оны 03 сарын 25

Монгол гэр байгаа цагт банзан жорлон байх л болно. Ямарч нам банзан жорлонгоос Монголчуудыг салгаж чадахгүй, харин нь мөнгө бол зад угааж байгаа.

0  |  0
Үхдэлүүд(194.187.251.178) 2020 оны 03 сарын 25

МАН-ын дарга нар дотор баас ялгадасны үнэрэнд дуртай донтсон гомо дарга нар олон бий.Тэд нар Су.Батболдын хошногоны нүхийг одоо ч үнэрлэсээр байгаа.

0  |  0
Top