“British school of Ulaanbaatar” болон “Ирээдүй” цогцолбор сургуулийнхан хандивын аянд нэгдлээ

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлж буй боловсролын байгууллагуудынхаа буухиаг үргэлжлүүлэн өнөөдөр \2020.03.12\ “British school of Ulaanbaatar” болон Улсын тэргүүний лаборатори “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, ажилчид хандивын аянд нэгдлээ.

 

 “British school of Ulaanbaatar” сургуулийн багш ажилчид нэг өдрийн цалин болох 18 сая төгрөгийг, “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, ажилчид 9,2 сая төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өгсөн  юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top