Эмбер Херд хүчирхийлэгч байсныг туслах нь нотлов

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

33 настай жүжигчин Эмбер Херд, 56 настай экс нөхөр Жонни Депптэйгээ шүүхдэлцсээр байгаа билээ. Тэрбээр Жонниг гэр бүлийн хүчирхийлэгч гэж нотлохыг хичээж байгаа бол өөрийг нь хүчирхийлэгч гэх нотолгоог туслах нь шүүхэд мэдүүлсэн бололтой.

Жүжигчин бүсгүйн туслах байсан Кейт Жеймс Эмбертэй ажилласан 2012-2015 оныг хар дарсан зүүт мэт байсан талаар өгүүлжээ. Кейт таван жилийн турш Эмберт доромжлуулж ажилласан ч хэн нэгэнд энэ тухайгаа хэлэхээс айсан байна.

Эмбер маш харгис, өчүүхэн зүйлээс болж бухимддаг, байнга бусдыг харааж зүхдэг байсан талаар туслах нь яриад жүжигчнийг сэтгэл зүйн хүчирхийлэл болон хатуу ширүүн харьцаанд буруутгажээ. Жүжигчин бүсгүйн өөдөөс хэн ч үг хэлж чаддаггүй, тэр ч бусдыг огт сонсдоггүй харгис нэгэн гэнэ. Тэр Жонни Деппэд ч маш харгис ханддаг байжээ. Туслах нь ярихдаа “Эмбер Жоннитой уулзаж эхлэхдээ нэрийг нь огт хэлдэггүй байсан. Тэр зүгээр л ямар нэгэн “өвгөн”-тэй уулздаг тухайгаа л ярьдаг байв. Дараа нь "өвгөн" гээд байсан хүн Жонни Депп болох нь мэдэгдсэн. Түүнтэй биечлэн уулзахад их дөлгөөн, сайхан хүн байсан. Депп надтай үргэлж эелдэг, нөхөрсөг харьцдаг байсан” гэжээ.

Эмбер Херд одоо эмэгтэй хүнтэй болзоод завгүй байгаа бол Жонни Депп өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэгч биш гэдгээ батлахаар хичээж буй. Эмберийн туслахын нотолж буйгаар жинхэнэ хүчирхийлэгч нь Жонни биш Эмбер Херд өөрөө аж. Тухайлбал, жүжигчин бүсгүй нэгэн удаа цас орсноос болж нислэгээсээ хоцроод туслах руугаа бүтэн цаг хашгичиж, уурлан, Кейт л цас оруулаад зам хаачихсан мэт авирласан талаар бүсгүй дурсжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5(66.181.182.243) 2020 оны 03 сарын 14

Хөөрхий Жон

0  |  0
gadad(103.57.92.244) 2020 оны 03 сарын 13

Гад yamar t1 sdu ve hahah

0  |  0
zochin(64.119.26.7) 2020 оны 03 сарын 13

psda shulam shig hvvhdvvd emegteichvvd bn aa

0  |  0
Гад(103.229.120.107) 2020 оны 03 сарын 13

Ивиййдээ өрөвдмөөр хүн төрөлхтөн хүчгүй хүний нийгэм арчаагүй махан бодь энэрэн хайрляьяа би нүгэлийг нь үүрьядаа би нигүүлсэнгүй байяа миний буруу миний хүн төрөлхтөн миний ертөнц миний орон зай

0  |  1
Top