NBA: “Юта Жазз”-ын хоёр дахь тоглогчоос коронавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-н “Юта Жазз” багийн хамгаалан тоглогч Эммануэль Мудиайгаас коронавирус илэрсэн байна. Тэрбээр коронавирус илэрсэн багийн анд Руди Гобертой ойр байж, хамт бэлтгэлд оролцсон болох нь тогтоогдож шинжилгээнд хамрагдахад ийнхүү халдвар илэрчээ.

Өнөө өглөө болох байсан Юта Жазз болон Оклахома Сити Тандер багийн тоглолтод дээрх хоёр тоглогч оролцохгүй гэдгийг Юта Жазз мэдэгдэж байсан юм.

Одоогоор түүний биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа тухай "Clutch Points" цахим хуудаст мэдээлжээ.

Эммануэл Мудиай 2015 оны драфтын долоо дахь сонголтоор Денвер Наггетс багт сонгогдож өнгөрсөн зун Юта Жазз багтай гэрээ байгуулж, нэгдсэн билээ.

 

Эх сурвалж: Clutch Points

 

Top