UFC 248: Йоанна Енжейчикийн хүнд гэмтэл

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Өчигдөр /2020.03.08/ АНУ-ын Невада мужийн Парадайс хотын "T-Mobile Arena"-д холимог тулааны UFC 248 тэмцээн явагдлаа. Тэмцээнд аваргын бүсийн төлөө хоёр тулаан явагдсан.

Тэмцээний гол тулаан болох Шинэ Зеландын Исраэль Адесанья, Кубын Йоэль Ромеро нарын тулаан хүмүүсийн санаанд хүрээгүй. Үзэгчид шүгэлдэн, хэт болгоомжтой хоёр тамирчинд эсэргүүцэл үзүүлж байлаа.

Тэгвэл Хятадын Вэйли Чжан Польшийн Йоанна Енжейчик нар Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр ёстой жинхэнэ тулаан үзүүллээ. Бүтэн таван үеийн турш огтхон ч зогсолгүй үзэлцсэн тус тулаанд Чжан ялж, аваргын бүсээ хамгаалж чадсан.

Йоанна духандаа хүнд гэмтэл авсан ч цаг дуустал тулалдаж, сүүлийн мөчид хүртэл хүнд цохилт хийж, аваргыг унагаах шахсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кх(203.91.115.50) 2020 оны 03 сарын 21

эмэгтэй хүн эх хүн ийм ч спортоор тэмцэлдэж байх гэж сүйрэл юмдаа

0  |  0
Jisoo л гоё(202.9.46.126) 2020 оны 03 сарын 09

mongoliin tsagaar 3.8nd bolxoos usa-n tsagaar 3.7 shu

0  |  0
Top