Венад болох уулзалт газрын тосны зах зээлд хүлээлт үүсгэв

2020 оны 03 сарын 03

Газрын тос олборлон, боловсруулагч орнуудын Засгийн газар хоорондын олон улсын байгууллага ОПЕК болон ОХУ энэ сарын 5-нд Вена хотноо хуралдах товтой байгаа. Тэгвэл тэдний уулзалтыг угтан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өслөө. Нью-Йоркийн бирж дээр нэг баррель брент төрлийн нефтийн үнэ 52.34 ам.доллар болж, өсжээ.

Коронавирусний тархалтаас шалтгаалан БНХАУ-ын эрэлт буурсантай холбоотойгоор нэгдүгээр сараас хойш  ерөнхийдөө газрын тосны үнэ буурсан үзүүлэлттэй байгаа. Гэхдээ зах зээл мэдээлэлд цочмог байгааг үнийн хөдөлгөөн харуулж байгаа. 

Тухайлбал, ОПЕК олборлолтоо өдөрт 200 000 баррелиар бууруулахаар мэдээлсний дараа буюу хоёрдугаар сарын дундуур газрын тосны үнэ гурван өдөр дараалж сэргэсэн. Коронавирусний  дэгдэлт дэлхийн газрын тосны эрэлтийг  бууруулж буйтай холбоотойгоор ОПЕК олборлолтоо  хумих бодлого барихаар мэдэгдсэн нь ханшид нөлөөлсөн гэсэн үг.

Тэгвэл өнөөдрийн ханшийн өсөлт ч мөн л ОПЕК+ОХУ-ын уулзалттай холбоотой. Газрын тос үйлдвэрлэгчид шийдвэр гаргах нь гэсэн хүлээлт зах зээлд оролцогчдыг нөлөөлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top