Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.7 их наяд төгрөгт хүрчээ. Тодруулбал, дотоодын барилгын компаниуд 4.5 их наяд төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн бол гаднын барилгын компаниуд 297.2 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэжээ.
Улаанбаатар хотод 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгджээ. Энэ нь улсын дүнд 43.6 хувийг эзэлж, өмнөх онтой харьцуулахад 10 пунктээр буурчээ. Үлдсэн 56.4 хувийг орон нутагт баригдаж буй барилга угсралт, их засварын ажил эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )