У.Хүрэлсүх: Сайн сайхан амьдралд хүрэх ирээдүй ойрхон байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 29

Монгол Ардын Намын гишүүд дэмжигчид, Эрхэм журмын нөхөд өө !

Монгол Улсын түүхэнд нэгэн зууны түүхийг бүтээж буй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 99 жилийн ой, Эх орончдын өдрийн баярын мэндийг Монголын нийт ард түмэндээ өргөн дэвшүүлье.

Монгол Ардын Намын түүх бол Монгол улсын XX зууны хөгжил дэвшлийн түүх юм. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлэхийн төлөөх шаргуу тэмцэл, улсын их бүтээн байгуулалт, ард иргэдээ соёл, боловсрол, ахуйн шинэ төвшинд гаргасан нөр их ажил хөдөлмөр зүтгэл, Монгол улсаа дэлхий ертөнцөд тунхаглан таниулсан амжилтын түүх билээ.

Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцаж, Монгол эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө алтан амь, бүтэн амьдралаа зориулсан эх оронч баатарлаг дайчдаа мэхийн хүндэтгэе. Монгол Улсын түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулалтын үйлсэд залуу халуун нас, сэтгэл зүрхээ зориулсан эрхэм хүндтэй ахмад буурлуудынхаа гавьяа зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье.   

Одоогоос 99 жилийн өмнө Ази тивд Анхны улс төрийн хүчин байгуулагдсан энэ билэгт өдөр бол зөвхөн Монгол Ардын Намын төдийгүй, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин, эх орон, тусгаар тогтнол, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй Эх оронч хүн бүрийн баярын өдөр юм.

Монголын ард түмэн эрх тэгш, ёс суртахуунтай, шударга нийгэмд ажил орлоготой, эх орондоо үнэ цэнэтэй, сэтгэл тэнүүн сайхан амьдрах ёстой. Монгол Ардын Намаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь Монгол хүнээ хөгжүүлэх, оюун санаа, эдийн засаг, төрийн Тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд тууштай чиглэгдсээр ирсэн.

Өнгөрсөн 2015-2016 онуудад Монгол Улсын эдийн засаг уналтад орж, улсын сан хоосорч, гадаад өр зээлээ төлж чадахгүй дампуурлаа зарлахад ойрхон байсан асар хүнд цаг үед Монгол Ардын Нам засгийн эрхийг авсныг та бид мэдэж байгаа.

Бид түүнээс хойш улс орноо хямралаас гаргахын тулд санхүүгийн сахилга батыг чангатгаж, улсын төсвийн алдагдлыг бууруулах шат дараалсан арга хэмжээг амжилттай  хэрэгжүүлсэний үр дүнд эдийн засаг сэргэж, 8 их наяд төгрөгийн тулгамдсан өр төлбөрийг төлж барагдууллаа. Мөн түүнчлэн Монгол Улс анх удаа уул уурхайн орлогоосоо ирээдүй үе, үр хүүхэддээ өвлүүлэх 538 тэрбум төгрөгийн хуримтлалыг Ирээдүй өв санд бий болголоо. Энэ жил буюу 2020 онд 1 их наяд төгрөгийн хуримтлалыг нэмж төвлрүүлэн нийт 1,5 их наяд төгрөгийн хуримтлалтай болно. Энэ хуримтлалыг 2030 он хүртэл гар хүрэхгүйгээр нэмэгдүүлэн хуримтлуулах бөгөөд 2030 оноос эхлэн зарцуулах зохицуулалт хийсэн. Бид ирээдүй хойчдоо Өр биш Өв үлдээнэ.

Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар олон жил яригдсан Газрын тосны үйлдвэр, Гангийн үйлдвэр, шинэ Нисэх онгоцны буудал, Дулааны цахилгаан станц, Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Усан цахилгаан станц, Цэвэрлэх байгууламж, Сайжруулсан түлшний үйлдвэр, Саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, музей, орон сууцны хороолол, гэр хорооллын дэд бүтэц, авто зам, хурдны зам, төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна.

Бид бие даасан, хараат бус, олон тулгуурт эдийн засагтай хөгжлийн бодлого, үйл ажилагааг хэрэгжүүлснээр Монгол улсад бүтээн байгуулалтын  шинэ үеийг эхлүүллээ. Эх орон маань одоо хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Сайн сайхан амьдралд хүрэх ирээдүй ойрхон байна.

Бид бүтээн босгосон Улс орноо улам цогцлоон хөгжүүлж, Тусгаар тогтнолоо бататган хамгаалж, ард түмнээ эрүүл энх, амар амгалан, аз жаргалтай байлгахын төлөө чин сэтгэл, идэвх зүтгэл гарган ажиллаж Монгол Ардын Намынхаа түүхт 100 жилийн ойг амжилт, бүтээлээр дүүрэн угтаж чадна гэдэгт Ууган намын дарга, Улсын Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.

Монгол эх орныхоо төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй  та бүгддээ, намынхаа бүх гишүүд, дэмжигчид, элэг нэгт Монгол ахан дүүсдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

МОНГОЛ УЛС ҮҮРД ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ, МОНГОЛ ХҮН БҮР

ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛТУГАЙ.

АРДЫН НАМ, АРДЫН ЗАСАГ МАНДТУГАЙ!

 

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
билгээ(66.181.161.5) 2020 оны 03 сарын 05

сайхан хошигруулна шүү одоо үлгэр яриад хэрэггүй ээ үнэнд гүйцэгдсэн

0  |  0
Цэндээ (59.153.87.207) 2020 оны 03 сарын 02

Энэ хүнд итгэж байгаа. 3 сая иргэн. Энэ их байгалийн баялагтай улс. Хэзээ энэ давагдашгүй банкны өр зээлээс салж цалин минь хангалттай хэмжээнд хүрэх юм билээ.

0  |  0
монголоо гэх сэтгэл(66.181.161.42) 2020 оны 03 сарын 02

зөв бодлого шудрага ёс. авилгагүй нийгэм байгуулж хүнээ хөгжүүлж чадвал монгол маш хурдан хөгжинө.сүүлийн 30 жилд мафижсан хулгайч нараас салхад ахиад олон жил хэрэгтэй гэдгийг бид мартах ёсгүй.тэд мөнгөтэй .тэдэнтэй тэмцэхэд шудрага хуулb шудрага шүүх 1нойморт хэрэг болно тэр бүгдийг бий болгохын төлөө тэмцэж буй .санаа нэгтэй зүтгэж. эв эеийг хичээж байгаа төрийн 3өндөрлөгдөө баярлан ард түмэн бид дэмжих ёстой

0  |  0
zochin (202.55.188.38) 2020 оны 03 сарын 02

bolj bna amjilt Xurelsukh sain chadsan chadaj ch bna udirdaj bna ex oronch setgel gdg bol tom zuil xen ch chamaig yaj ch chadaxgui shuu!!

0  |  0
Baamuu(66.181.179.203) 2020 оны 03 сарын 02

Bayrlalaa ajilin undur amjilt hvrgie

0  |  0
Зочин(192.82.77.129) 2020 оны 03 сарын 01

Энэ хүнд итгэдэг!

0  |  0
DEMJDEG shvv(202.179.27.212) 2020 оны 03 сарын 01

sain saikhniig hvsie

0  |  0
Үүлэн цэнхэр хангай(66.181.161.73) 2020 оны 03 сарын 01

Шодоргос шодоргос бас сонгуулиар шодоргос...........................МАН мандах мандуулах юм биз дээ...............

0  |  0
Хэтний гал(66.181.161.73) 2020 оны 03 сарын 01

Өөрийгөө нэр хүндтэй байгаа гэж бүү эндүүрч солиор. Чамтай чамүй намын чинь түүхийн төгсгөл ирчлээ. Үе үеийн эх орончдын алдрыг эрхэм та өмчлөхгүй ээ. Үүрээрээзайлаа ЖДҮийн загалмайлсан эцэг минь...................

1  |  2
Н.Хүрэлбаатар(66.181.161.68) 2020 оны 03 сарын 01

Монгол улсын ерөнхий сайд бөгөөд Монголын армийн хурандаа У.Хүрэлсүх. танаа.Эх оронуудын баярын мэнд хүргэж.Танд болон таны гэр бүлд эрүүл энх аз жаргал сайн сайханыг хүсэн ёрөөё.

1  |  0
Zochin(192.82.76.53) 2020 оны 03 сарын 01

Mongol ulsin gal golomtig sergen manduulj tuuhen uureg hariutslagig uurch bdag gants zub uls turiun huchin. Mandan badrah boltugai.

0  |  0
tiim(66.181.161.53) 2020 оны 03 сарын 01

ardchilsn namin zasag barisn 13-15 oni hoorond turiig dampuuruulj urund bariulj duussn odoo zugr arai hj sergj bgaa ardin nmdaa bayrllaa ta narigaa mongolin ard tumen demjih bolnoo

1  |  0
Иргэд(150.129.142.225) 2020 оны 03 сарын 01

Хошигруулах аргаа олчих юмаа. Аргагүйдээ малнуудад ингээд хэлчихэд л хангалттай.

2  |  3
nam bus(66.181.161.113) 2020 оны 03 сарын 01

hiij bvteej bui vils bvhend chini talarhaj bna vrgelj gerel gegeeg ard olondoo tvgeej yawaarai amjilt hvsie

1  |  0
Soyoloo(77.236.206.232) 2020 оны 03 сарын 01

Монголчууд бидний зүрх сэтгэл нэг \nМонголчууд бидний үйлс зорилго нэг.\nМонголчууд бидний хүсэл мөрөөдөл нэг байж эв эеийг эрхэмлэж чадвал хөгжил ойрхон байна аа. Ард түмний хүү. Ардын намын тэргүүндээ үнэнч шудрага ажилч хичээнгүй байдагт талархаж байна. Амжилт. Баярын мэнд хүргэе.

0  |  0
Иргэн(202.9.46.204) 2020 оны 03 сарын 01

Намын нэр барьж худлаа ярьж хулгай хийдэг хэсэг бүлэг хүмүүсээсээ яаж салах вэ?Энэ их хэцүү ажил шүү.

3  |  0
зочин(202.9.46.161) 2020 оны 03 сарын 03

хийж байгаа бүх ажлыг дэмжиж байна улам их амжилт хүсиe

3  |  0
зочин(202.9.46.161) 2020 оны 03 сарын 01

хийж байгаа бүх ажлыг дэмжиж байна улам их амжилт хүсиe

0  |  0
Amar(150.129.143.155) 2020 оны 03 сарын 01

Eronhii saiddaa bayarlalaa. Bayarin mend hurgie! Ta chadnaa, eh orniihoo toloo tuushtai temtsegch baigaarai bas uls ornoo avragch ni manlailagch ni baigaarai gej chin setgelin talarhal ilerhiilie!

3  |  0
khishige Khishig(66.181.161.76) 2020 оны 03 сарын 01

шударга ёсны төлөө болон хийж байгаа ажлуудыг нь дэмжиж байна

3  |  0
Onts sain(46.193.0.25) 2020 оны 03 сарын 01

Hurelsukh, Battulga 2t Mongoliin ard tumen ihed saishaaltai bgaa shuu. \n\nMash shuurgai hodolj, arga hemjee avch bgaa. \n\nMash sain ajillaj bgaa shuu ta 2! Bayarlalaa gej ard tumnees helyee

2  |  0
Равсал панз(139.5.216.32) 2020 оны 03 сарын 01

Би нам бус. Гэхдээ Хүрэлсүхийгээ дэмжинээ. Шударга ёсыг эхлүүлсэн чинь л хамгийн том гавьяа.

2  |  0
Зочин(192.82.70.199) 2020 оны 03 сарын 01

МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛ ЖУУЛЧИН ИРЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ЯАРИХ ХЭРЭГГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛ НЬ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ӨНӨӨДӨРИЙН ӨНДӨР ҮНЭ !!! ХҮРЭЛ САЙД ЭНИЙГ ҮНЭХЭЭР ЭХ ОРОНЧ Л ЮМ БОЛ ШИЙДЭЖ ӨГӨӨ!!!

1  |  0
Zochin(1.216.3.117) 2020 оны 02 сарын 29

Itgeltei bga

0  |  0
Иргэн(202.9.40.69) 2020 оны 02 сарын 29

Та мөрөөдөөд журмын нөхөд чинь араас чинь хутгуур хийгээд МАН-г чинь хагарган бутаргаад ирэх жил намын чинь 100 жилгүй болгох гээд хумсаа нуусан нүүрээ хаасан гишүүд байна. СУМЪЯАБАЗАР, АЮУРСАЙХАН, ОЮУНЧИМЭГ, АМАРСАЙХАН, ДАВГА НАРАА ЦЭЦГЦЛЭН НАМААСАА ХӨӨГӨӨЧЭЭ. Намын нэр унгасан поп шаарнууд хотоор 1 бна шүү

0  |  0
Erdenet(192.82.77.47) 2021 оны 02 сарын 06

Zoboo zob

0  |  1
ahmadaa yalgagch(182.160.38.57) 2021 оны 02 сарын 06

haa bnaa ter saihan ireedui n, saihan shaana beez, ahmaduuddaa odoo l hairtai bolj gene, sayhan taliig n bayan tsatgalandaa zeel avdaggui ntr geed gaduurhaad haysan daa. odoo songuuliar dungee avna biz, uudgui humuus dee ta nar

0  |  1
Иргэн (192.82.70.121) 2020 оны 03 сарын 01

ЖДҮ яахав ээ авсан эзэн нь тодорхой 3 хувийн хүүтэй эргэж төлөгдөнө харин 2912-2016 онд засаг барьсан нөхдүүдийн Өгөөдэй Чингис Хубилай бондын мөнгө ТЗ ын 700 тэрбум ; Гарамгайбаатарын 45 тэрбум; үнэ тогтворжуулах хөтөлбөр /өөрийн намын мах бензины ААН үүдэд тарааж үнийг барь гэж өгсөн мөнгө; сайн хашаа хөтөлбөр; нүүрс хөтөлбөрийн 3.6 тэрбум гээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд Өршөөлийн хуулиар хааж авсан 12 их ная хэзээ ч улсад төлөгдөхгүй нь харамсалтай байх юм ард түмэн мартаагүй ээ

1  |  2
Зочин (192.82.70.121) 2020 оны 03 сарын 01

Тэр ерөөл бат сайхан оршиг ээ өрд иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож байгаа бүх хүмүүст талархаад баршгүй ээ

1  |  1
Иргэн(202.9.40.69) 2020 оны 02 сарын 29

Таныг сайхан зүйл мөрөөдөж байхад Аюурсайхан попорчин чинь нийслэлийн чингэлтэй дүүргийн чинь МАН г хувааж дүүргийг чинь хууль бусаар эзлэн хүчирхийлэл залуустай хийж байна. Манай нам чинь 3 үеийн хэлхээтэй 99 наслаж байна. Өнгөрсөнөө үгүйлээд ирээдүйг хийнэ ч гэж байхгүй дээ. МАН даргатай юм уу

0  |  0
ж(150.129.142.43) 2020 оны 02 сарын 29

нам яахав 100 жил бнуу 1000 жил бнуу шашнаас дутуугүй болсон.нам дагвал а тосдоно гэж залуу үеиийхэн бүтээн байгуулалт бхгүйгээр идэж баяжхын мөрөөдөл.бал даргын 40 жилд л монгол хөгжсөөн.өөрсдөө гурил будаа гутал хувцасаа хийж байлаа.үлдсэн 60 жилд нэг алхамч урагшлаагүй шүү.юу хийсэн гэж 100 жил вэ тэр зардлаа вирусны эсрэг хандивбал дээр

0  |  0
Ардын засаг(66.181.161.37) 2020 оны 02 сарын 29

Ардын засаг гэж нэрээ сэргээх санал нэг биш байна лээ. Энэ зөв шүү

1  |  0
Гишүүн(202.9.40.69) 2020 оны 02 сарын 29

МАН-н 100 жилийн ойгоос өмнө УИХн гишүүн СУМЪЯАБАЗАР, АЮУРСАЙХН,Оюунчимэг нар чинь НМАН г чинь хагарган бутаргаж бна

0  |  0
зочин(66.181.181.166) 2020 оны 02 сарын 29

ждү чиддээ заавал шийтгэл ноогдуул хариуцлага тооц

0  |  1
Top