ЗИНДАА 2020.02.21 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

#1 ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ДАРААЛАЛД ЗОГСОЖ БУЙ ЗАРИМ ИРГЭН АМНЫ ХААЛТГҮЙ БАЙНА
 


Өчигдрөөс  эхлэн Төрийн банк, Хаан банк  Тэтгэврийн зээл олгож эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар тэтгэврийн зээл авах гэсэн иргэд банканд урт дараалал үүсгэн, зогсоцгоож байна.

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой дэглэм тогтоогоод буй ийм үед зарим иргэн  дараалалд зогсохдоо, амны хаалт ч зүүгээгүй байгааг дараах зурагнуудаас уншигч та харж байна. Уг нь болзошгүй эрсдэл ойр байгаа энэ цаг үед иргэд ядаж л амны хаалт зүүж, үйлчилгээний байгууллагаас үйлчилгээ авах шаардлагатай юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 Х.МАНДАХБАЯР: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД СЭТГҮҮЛЧ БҮРИЙН САНАЛ ХЭРЭГТЭЙ
 


Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн салбарын саналыг тусгуулах албан хүсэлтийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ болон Монголын телевизүүдийн холбоо, Монголын сайтын холбоо, Монголын өдөр тутмын сонины холбоо, Нийслэлийн сэтгүүлчдийн холбоо, "Хангарьд" Улаанбаатарын сэтгүүлчдийн Монголын сайтын хөгжлийн нэгдсэн холбоо гэсэн мэргэжлийн холбоод хамтран Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүллээ. 


Хүсэлтийг хуулийн төслийн дэд ажлын хэсгийн дарга, ХЗДХЯ-ны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзориг хүлээн авсан бөгөөд харилцан санал солилцсон юм. 

Энэ талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаад явж байгаа. Энэ хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг Хууль зүйн дотоод хэргийн яаманд гараад ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн салбараас МСНЭ, “Глоб Интернэшнл төв” ТББ, Хэвлэл мэдээллийн зөвлөл, эрдэмтэн судлаачдын төлөөллийн бүрэлдэхүүн Ажлын хэсэгт орж ажиллаж байна" гэлээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 БНСУ ХОЁР ХОТЫГ “ОНЦГОЙ БҮС”-ЭЭР ЗАРЛАЖ, ЦЭРЭГ ТАТЛАГЫГ ХОЙШЛУУЛЛАА
 


БНСУ өнөөдөр /2020.02.21/ шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа Дэгү, Чондо хотыг “Онцгой анхаарлын бүс”-ээр зарлалаа. Эл хотуудад ирэх долоо хоногт эхлэх цэргийн татлагыг түр хойшлуулахаар болжээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Чон Сэ Гюний мэдээлснээр, тус улсын Засгийн газар онцгой арга хэмжээ авч, бүх нөөцөө дайчлан ажиллахаар болжээ. Халдварын тохиолдлууд гол төлөв Дэгү хот болон зэргэлдээх Умард Кёнсан мужид бүртгэгдээд байна. Мөн Сөүл хотод хэд хэдэн тохиолдол гарчээ. БНСУ-д халдвар авсан анхны хүн нь Дэгү хотын оршин суугч, 61 настай эмэгтэй байсан аж. Тэрбээр халдвар авсныхаа дараа нийтийн тээврээр зорчиж, хоёр ч удаа 1000 гаруй хүн цугласан сүмд очжээ. Өдгөө түүнийг тусгаарлан, эмчилгээ хийж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ЭГЭЛ БУС АМЬДРАЛ I Б.МӨНХТУЯА: ОХИНОО ҮНСЭХИЙГ ҮНЭХЭЭР ИХ ХҮСЭЖ БАЙНА
 


Гурав дахь хавдартайгаа тэмцэж буй Б.Мөнхтуяатай бүсгүйн нугасны Т1, 2, 3, L3, 4, 5 гэсэн үеүдэд мэдрэл дарсан хавдар үүсэж, хурдацтайгаар тархаж байгаа бөгөөд мэдрэл дарснаас үүдэн ташаанаас доош мэдээгүй болсон гэсэн оноштойгоор БНСУ-д эмчлүүлж байгаа билээ.

Эгэл бус амьдралыг туулж яваа тэвчээртэй, баатарлаг бүсгүйтэй утсаар холбогдож, ярилцлаа. 


-Сайн байна уу. Таны эмчилгээ ямар шатандаа үргэлжилж байна вэ?

-БНСУ-д ирээд хамгийн түрүүнд өгсөн шинжилгээний хариундаа үндэслээд эмчилгээ эхэлчихсэн явж байна. Мөн давхар өөр бусад шинжилгээ өгч, шинжилгээ, эмчилгээгээ зэрэг хийлгэж байна. Монгол Улсаас ирэхдээ ташаанаас доош мэдээгүй болсон байсан. Хавирга, нуруу гээд биеийн бүх яс маань хөндүүрлэж, биедээ ч хүн хүргэхэд хэцүү байсан учраас БНСУ-д ирэнгүүтээ эмнэлэгтээ хэвтэх гэсэн боловч ор сулраагүй. Гармоны тариа хийлгээд гэр рүү гээ явсан. Харин хоёрдугаар сарын 10-наас эхлэн эмнэлэгтээ хэвтэж, эхний шинжилгээнүүдээ өгөн, туяаны эмчилгээгээ хийлгэж байна. Анх ирсэн үеэ бодвол биеийн байдал маань сайжирч байгаа. Монголд байхад мэдрэгддэг байсан зовуурь, хөндүүр арилсан. Хоол болон нойрондоо ч сайн болж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ДЭЭД ШҮҮХ ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГИЙН НАМЫГ БҮРТГЭЛЭЭ
 

Ардчилал шинэчлэлийн нам /АШН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Бямбацэрэн нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр /2020.02.21/ хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Ардчилал шинэчлэлийн нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top