Харамсалтайгаар эндсэн гурван охины аав, ээжид буцалтгүй тусламж олголоо

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Энэ сарын эхээр Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байсан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Н.Алтанзулын бага насны гурван хүүхэд харамсалтайгаар эндэж, гэр бүлд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиосон.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тэдгээр хүүхдүүдийн аав, ээж болох Г.Чинбат, Н.Алтанзул нарт буцалтгүй тусламж болгон гурван сая төгрөг өгч, охидын хойдын буянд дэм үзүүллээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил ”Эндсэн амь, шархалсан зүрхийг эдгээх, харьцуулах юм гэж юу байх билээ. Үнэхээр их гашуудан харамсаж байгаагаа хувиасаа, гэр бүлээсээ, баг хамт олныхоо өмнөөс илэрхийлье. Сэтгэлийн хаттай байж ахиад олон сайхан үр хүүхэдтэй өнөр өтгөн айл болно гэдэгт итгэлтэй байна. Аймгийн зүгээс туслаж болох боломж бүхнээрээ туслаж дэмжих болно” гэлээ. Мөн хамгийн чухал зүйл бол сайн сэтгэл зүйчтэй уулзаж сэтгэл зүйгээ засах гэдгийг ч тодотгож, энэ тал дээр тусалж дэмжих болно" гэв.

Аймаг, орон нутагтаа ирж ажиллаж, амьдрах хүсэл эрмэлзлэлтэй бол ажилд орох, амьдрах орчин нөхцөлд нь ч дэм болно гэдгээ аймгийн дарга илэрхийллээ.

Буцалтгүй тусламж гардуулахад аймгийн Засаг даргын орлогч, Зүүнбүрэн сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ж.Сайнцог байлцлаа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
4569(66.181.161.102) 2020 оны 02 сарын 23

сэлэнгийхэн болж дээ хэхэ

0  |  0
Zochin(192.82.73.228) 2020 оны 02 сарын 22

Убпаласд гурван охиноо алдсан эцэг эх хоёрын төлөө үртэй болгож өгсөнд баярлалаа гээд байнга болоод байдаг мөнхнаран ээж залбиралд даатгаач

0  |  0
Fhh(49.0.147.33) 2020 оны 02 сарын 21

Ene orgil hezee iim bolchoo be M.enhboldiin gar hol eniig shalgbal ih ym garna da \n

0  |  0
Turuu(117.111.15.198) 2020 оны 02 сарын 21

Daxij turux boltugai um mani bad mi xum\n

1  |  1
Zochin (66.181.177.76) 2020 оны 02 сарын 21

Yamar yanziin togtoltcoo uilchleed bnaa khun yamarch khetcuu amidral tai bsan yamarch chukhal ajiltai bsan yamar ch tokhioldold baga nasnii jaakhan khuukhduudee orkhij yawj khezee ch bolokhgui orkhij yawlaa ch ayulgui baidliig n khangakh estoi bsan gedegiig yagaad oilgokhgui bna tegeed etceg ekhchuudiin buruugaas bolj khuukhduud ami nasaaraa khokhirood l bkh uu uramshuulaad bgaa yom shig arai dendej bna etceg ekhchuudees khariutclagaa bas asuukh estoi gej bodoj bna

0  |  1
зочин (66.181.181.33) 2020 оны 02 сарын 23

нэг нь ажилтай байхад нөгөөх нь хаана байсан юм вэ юу чмэдэхгүй 3 хүүхэд орхиод бөх зүрхтэй

1  |  1
Top