Сар шинийн өдрүүдийн ЦАГ АГААРЫН ЗУРАГЛАЛ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 23

2020 оны хоёрдугаар сарын 23-26-ныг хүртэлх буюу БИТҮҮНЭЭС ШИНИЙН 3 хүртэлх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв


Сар шинийн өдрүүдэд цаг агаар ямар байх тухай мэдээллийг хүргэе.

Хоёрдугаар сарын 23-нд буюу битүүний өдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, Шинийн нэгэнд буюу 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, Шинийн хоёрны өдөр буюу 25-нд  баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Хоёрдугаар сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус,

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 8-13 градус,

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн,

Бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top