“Шөнийн зах” түрээслэгчдэдээ 30 хувийн хөнгөлөлт үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, онцгой дэглэм тогтоон олныг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон билээ. Энэ хүрээнд худалдааны байгууллагууд үнийн хөөргөдөл болон бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй гэдгээ мэдэгдээд байна. Мөн зарим компаниуд түрээслэгчдэдээ хөнгөлөлт үзүүлж, сайн жишиг нэвтрүүлж хэлжээ. 

Тухайлбал, “Шөнийн зах” худалдааны төв нийгмийн хариуцлагынхаа хүрээнд талбайн түрээсийнхээ төлбөрийг 30 хувь хөнгөлөхөөр болжээ. Энэхүү шийдвэр нь гуравдугаар сарыг дуустал хэрэгжих аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top