ТАНИЛЦ: Энэ долоо хоногийн теле хичээлийн ЦАГИЙН ХУВААРЬ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар хүргэж байгаа билээ. 

Суралцагч нарт илүү сонирхолтой байлгах үүднээс энэ долоо хоногийн теле хичээлийг ИНТЕГРАЦИ хэлбэрээр явуулахаар болжээ. Интеграци хичээл гэдэг нь дээд, доод ангийн адил хичээлтэй нь залгамж холбоотойгоор заах, эсвэл тухайн ангийн бусад хичээлийн агуулгатай уялдуулан холбож заах арга зүй юм. /Тухайн агуулгыг хэд хэдэн багш хамтарч заана/

Интеграци хичээл нь суралцагчийн идэвхийг өрнүүлж, сурах арга барил олгодог давуу талтай. Аливаа ойлголт ухагдахууныг өргөн утгаар хүлээн авч нийлмэл мэдлэг чадвар олж, авах боломж бүрдүүлдэг байна.

Энэ долоо хоногт буюу хоёрдугаар сарын 17-ны Даваа гаригаас хоёрдугаар сарын 21-ний Баасан гаригт гарах ЕБС-ийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарийг хүргэе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top