Ирак дахь АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо пуужингууд унажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 16

Иракийн нийслэл Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо өнгөрсөн шөнө пуужингууд унажээ. “AFP” агентлаг Америкийн цэргийн эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ Ирак дахь АНУ-ын цэргийн бааз мөн пуужингийн цохилтод өртсөн гэсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иракийн Ерөнхий сайд Адел Абдул Махдитай утсаар ярихдаа дээрх явдалд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.

Цохилтын улмаас нэг хүн гэмтсэн байна. Ирак дахь АНУ-ын Элчин сайдын яамны байр руу өнгөрсөн нэгдүгээр сард мөн халдсан билээ.

Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеи Иракт Америкийн эсрэг үзэл дэлгэрсэн гэж мэдэгдэж байсан юм. Тэрбээр мөн Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны байрны гадна болсон жагсаалыг Тегеран зохион байгуулсан гэх мэдээллийг няцаадаг билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top