Ажлын цагаа богиносгож, гэрээс ажиллах боломжоор хангахыг уриаллаа

2020 оны 02 сарын 14

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийт албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд хандан шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор тодорхой зохицуулалт, арга хэмжээ авч ажиллахыг уриалжээ.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаас харьяа газруудынхаа 0-12 насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдаа гуравдугаар сарын 2-ны хүртэл богиносгосон цагаар ажиллуулахаар болжээ.

Энэ хугацаанд МҮЭХ-ны ажилтнууд 09-15.30 цагийн хооронд ажиллах бөгөөд Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжиж буйтай холбоотойгоор нэмэлтээр гэрээр ажиллах боломжийг ханган ажиллаж байгаа тул бусад албан байгууллагуудад ч ийнхүү зохицуулалт хийхийг уриалаад байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ч(119.40.98.177) 2020 оны 02 сарын 14

Зөв уриалга байна

0  |  0
Top