ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт гарах теле хичээлийн ЦАГИЙН ХУВААРЬ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар хүргээд хоёр долоо хоногийн хугацаа өнгөрч байна.

Суралцагч нарт илүү сонирхолтой байлгах үүднээс ирэх долоо хоногийн теле хичээлийг ИНТЕГРАЦИ хэлбэрээр явуулахаар болжээ. Интеграци хичээл гэдэг нь дээд, доод ангийн адил хичээлтэй нь залгамж холбоотойгоор заах, эсвэл тухайн ангийн бусад хичээлийн агуулгатай уялдуулан холбож заах арга зүй юм. /Тухайн агуулгыг хэд хэдэн багш хамтарч заана/

Интеграци хичээл нь суралцагчийн идэвхийг өрнүүлж, сурах арга барил олгодог давуу талтай. Аливаа ойлголт ухагдахууныг өргөн утгаар хүлээн авч нийлмэл мэдлэг чадвар олж, авах боломж бүрдүүлдэг байна.

Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 17-ны Даваа гаригаас хоёрдугаар сарын 21-ний Баасан гаригт гарах ЕБС-ийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарийг хүргэе.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Газар зүйн Нямсүрэн(202.9.47.17) 2020 оны 03 сарын 07

Тэр ер нь аль сургуулийн орк вэ яаж нээлттэй ил тод эфирт гарч чадаж байна. Өөрийгөө хэн бэ гэдгээ л таниуллаа

2  |  1
Z(202.9.47.17) 2020 оны 02 сарын 17

Газар зүйн багш Нямсүрэн гэсэн үү улаан пиджактай хүүхэн ёстой хэрэг алгаа болиулаач.Нэгэн хэвийн ёнгинсон хоолойтой, мэдлэг нимгэн нь харваас илт хэдэн цээжилсэн модон өгүүлбэрээ урсгах юм чааваас. Хажуудах эрэгтэй багш нь харин их сүрхий. Тэр эрэгтэй багшийг ганцаарангий нь эфирт гаргаач. Тэр хүүхэнд амбицаас өөр юу ч алга жинхэнэ орк.\n

2  |  0
Top