Хамба Д.Чойжамц: Битүүний номыг уламжлалын дагуу хурна

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Д.Чойжамц цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.02.14/ мэдээлэл хийлээ.

Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц "Хулгана жилийг хувьтай хүн үзнэ гэж хүмүүс билэгшээдэг. Цагаан сарын баяр бол монголчуудыг тодорхойлсон баяр. Энэ жилийн хувьд хөгшин хүмүүст ээлтэй сайн, нялхаст ширүүн жил байна. Засгийн газраас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд олон арга хэмжээ авч байна. Гандантэгчэнлин хийдээс маск тараах, гар ариутгагч бодисыг сүсэгтэн олонд үнэгүй өгч байна. Гандантэгчэнлин хийд битүүний өдрийн номыг хурдгаараа хурна. Харин засал номыг тусгай цаг гаргаж, үйлдэнэ" гэлээ.


МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭС ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top