Коронавирус: Дэлхийн төв банкууд ЗӨӨЛӨН бодлого хэрэгжүүлж эхлэх нь

2020 оны 02 сарын 13

Коронавирусийн тархалт дэлхийн эдийн засгийн эргэлтийг удаашруулж, өсөлтийг сааруулах нь тодорхой болж байна. Түүнчлэн дэлхийн Төв банкуудад  мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх орон зайг л үлдээхээр харагдаж байгаа юм.

Тэгвэл үүнийг бататгасан мэдээллүүд эхнээсээ гарч байна. Тайландын Төв банк 2020 оны анхны хурлаараа Бодлогын хүүг 1 хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Энэ нь коронавирусийн тархалттай холбоотойгоор эдийн засгийн сааралт явагдах үед эргээд эдийн засгаа дэмжих бодлого болно гэж үзэж байна.

Коронавирусийн халдварын голомт болох БНХАУ-ын  Ардын банк  нөхцөл байдал хүндэрсэн энэ үед банкны системийн хөрвөх чадвар,  зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд зах зээлд  1.2 их наяд юань буюу 174 тэрбум ам.доллар нийлүүлж буй.

Мөн сануулахад, 2020 он гарсаар Америк, Английн төв банкууд Мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа бодлогын хүүг хэвээр үлдээсэн. Ерөнхийдөө Төв банкууд эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан дараа дараагийн шийдвэрүүд гаргахдаа зөөлөн бодлого л сонгох орон зай байх нь гэсэн таамгийг судлаачид хэлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top