Сириэс 26 орос хүүхэд тээвэрлэсэн онгоц Москвад газарджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07

Сирид байсан орос иргэдийн 26 хүүхдийг тээвэрлэсэн онгоц урд шөнө Москвад газарджээ. Онгоц Чкаловский нисэх буудалд газардсаны дараа Оросын хүүхдийн эрхийн комиссар Анна Кузнецова мэдээлэл хийсэн байна. Тэднийг Москва дахь Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэх аж.

ОХУ мөн Кавказ, Поволжья болон Свердловскоос мужаас хүүхдүүдээ Москва руу татах аж.
 


Сирид байсан хүүхдүүд нь эцэг, эх нь “Исламын улс” террорист байгууллагад элссэний улмаас тус улсад очсон байсан гэх мэдээлэл байгаа юм.

“Исламын улс” зэвсэгт бүлэглэлд Оросын иргэд олон мянгаараа байдаг гэсэн тоо баримт бий. Оросуудаас гадна тус хэт даврагч бүлэглэлд исламын шашинтай орны иргэд голдуу нийт 100 орчим орны 20 мянга гаруй иргэн байдаг аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.27.188) 2020 оны 02 сарын 07

good

0  |  0
oros hvvhed bishee.(139.5.217.202) 2020 оны 02 сарын 07

ed oros hvvhedvvd bishee. ihenh ni kabkaziin chechin dagestan ingush garaltai hvmvvsiin hvvhedee.deer ni bas dundad azias garaltai tadjik uzbek kazakuudiin hvvhed ch bii dee.oros bolon dundad azias garaltai barag 15000 hvn musilmanii tald baildsan gedeg dee..

0  |  3
Top