ОХУ: Гаднын иргэдээс коронавирус илэрвэл албадан гаргана

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Хэрэв ОХУ-д оршин сууж буй гаднын иргэдээс коронавирус илэрвэл улсынхаа нутаг дэвсгэрээс албадан гаргана гэж ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

ОХУ-ын холбооны хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжид  “Хэрэв ОХУ-д оршин суугаа гаднын иргэдийн эрүүл мэндийн байдал ОХУ-ын иргэдэд бодит аюул занал учруулж болзошгүй тохиолдолд албадан гаргаж болно” гэж заасан байдгийг ТАСС агентлаг онцолсон байна.

ОХУ-ын Засгийн газар коронавирусийг онц аюул учруулах өвчний жагсаалтад оруулсан бөгөөд хөнөөлт өвчний эсрэг авах арга хэмжээний тухай протоколд гарын үсэг зуржээ.

“Хэрэв манай улсад суугаа гаднын иргэдээс вирус илэрсэн тохиолдолд нэн даруй тусгаарлах, хорио цээрийн дэглэм тогтоох, албадан гаргах эрх бидэнд бий” гэж ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин ярьжээ.

ОХУ-ын нутагт одоогийн байдлаар Тюмень муж болон Өвөр Байгалийн хязгаарт тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд вирус илэрсэн иргэд бүгд хятадын иргэн байсан юм.

Эх сурвалж: TASS

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top