Отгонтэнгэр хайрханы ойролцоо олгосон ГУРВАН лицензийг цуцаллаа

М.Хангал | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхныг ухуулахгүй" хэмээн нэгдүгээр сарын 24-нд Төрийн ордонд мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл Отгонтэнгэр хайрханд олгогдсон 3 лицензийг цуцалсан албан шийдвэр гарсан байна.

Завхан аймгийн Отгон суманд анх 2002 онд олгогдсон байсан лицензүүдийг хуульд нийцүүлж цуцалжээ. Энэ хүрээнд Хайглууын 2 тусгай зөвшөөрөл, ашиглалтын 1 тусгай зөвшөөрөл гээд нийт 3 ширхэг тусгай зөвшөөрлийг Ерөнхий сайдын чиглэлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, 29.1.2 заалтуудыг үндэслэн цуцалсан байна.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(64.119.18.174) 2020 оны 02 сарын 03

олгосон хүмүүсийг зарлаачээ хариуцлага тооцоочээ

0  |  0
Зочин(202.126.89.160) 2020 оны 02 сарын 03

Сайн компани юмсануг нь

0  |  0
зочин (139.5.217.125) 2020 оны 02 сарын 03

онигоотой юм жинхэнэ уул усны эх үүсвэрт лиценз олгоод байхдаа яахав дээ шал тэнэгүүд хахууль авч л байвал бусад нь хамаагүй юм байх даа

0  |  1
Top