ЗИНДАА 2020.02.30 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

#1 ТЭСИЙН ГОЛЫГ УСТГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БА УВС НУУРЫГ ЗАЛГИХ ЗАДАРГАА
 


Байгаль орчны доройтол эцэстээ эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой байдаг. Газрын тосны компаниуд хорт хий, шингэн хаягдлаа байгальд хаяна. Ийн золиосолсны дүнд бензин, тос борлуулж ашиг олно. Бусад нь хэрэгцээгээ хангана. Харин үйлдвэрлэлийн явцад хөрс, агаарын бохирдол улам нэмэгдэж, бүс нутагт амьсгалын замын өвчлөл ихсэж байх жишээтэй.

Ийм байдал олон улсын хэмжээний худалдаанд ч нийтлэг ажиглагддаг. Баян орнуудын хэрэгцээнд зориулж хөгжиж буй орнууд нутаг дэвсгэрээ золиосолдог. Хамгийн тансаг, үнэлгээ өндөр сам хорхой үржүүлэхийн тулд эрүүл газрыг ухаж, хэдэн сая жил бүрэлдэн тогтсон хөрс, ус, мод, ургамлыг хуулан хаяж хиймэл нуур байгуулдаг. Экосистемийг ингэж бүхэлд нь устгаж, дахиж хэзээ ч сэргэхгүйгээр  өөрчилсөн хохирлыг захиалагч үүрэхгүй. Байгалиа сүйтгэгчид бүс нутгаараа хохирдог бичигдээгүй хууль дэлхийд үйлчилж байна. Тэгвэл “Аспайр Майнинг Лимитед” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд хэрэгжүүлж эхэлсэн “Овоот” төслийг Тэсийн голоор малгайлан Увс нуурт нялзаагаад буйн учрыг танд тайлбарлая.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 Н.НОМТОЙБАЯР УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЛӨӨ



УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж, олонхийн саналаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан ч тэрхүү шийдвэрээ баталгаажуулж чадаагүй билээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдээд байгаа. Тэгвэл Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн барьсан байна. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “УИХ-аар миний бүрэн эрхийн түдгэлзүүлэх тогтоолыг 65 хувь нь дэмжсэнгүй. Гэхдээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа” хэмээн бичжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ОХУ ГУРАВДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ХИЛЭЭ ХААЛАА
 


ОХУ-ын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн Алс дорнодын таван бүс дэх хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хаахаар болсныг Шадар сайдын орлогч Татьяна Голикова мэдэгдлээ.  Тодруулбал, зургаан сая гаруй хүн амтай Алс Дорнодын Холбооны тойргийн бүсүүд болох Амур муж, Еврейн автономит муж, Хабаровскийн хязгаар, Приморскийн хязгаар, Транс Байгаль орчмын бүс нутгуудаар БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг хаана гэдгийг РИА Новости мэдээллээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ХҮҮХДЭЭ АСРАХ ЭЦЭГ, ЭХЭД 5 ХОНОГИЙН ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХЫГ АЛБАЖУУЛЛАА
 

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт,  эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөв.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур, хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах таван тэрбум 510 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ВАНЕССА БРАЙАНТ: КОБИ, ЖИЖИ, ТА ХОЁРГҮЙГЭЭР ХЭРХЭН АМЬДРАХАА ТӨСӨӨЛӨХГҮЙ БАЙНА
 


Домогт сагсан бөмбөгч Коби Брайант охиныхоо хамт нисдэг тэрэгний ослоор өөд болсноос дөрөв хоногийн дараа Ванесса Брайант түүний эхнэр, үрсийнхээ ээжийн хувиар анх удаагаа сэтгэгдлээ хуваалцлаа.

Иснтаграм хуудастаа нийтэлсэн түүний пост 4.2 сая хүнд хүрчээ. Гэхдээ хэдэн хүнд хүрэх нь чухал бус. Халамжит хань, хайртай охиноо алдсан түүний сэтгэлийн үг өр өвтгөм болоод сэтгэл эмзэглэм байлаа

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top