Тоёота 700 мянган машинаа эргүүлэн татаж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Японы “Тоёота” автомашин үйлдвэрлэгч компани АНУ-ын зах зээлээс 700 мянган Toyota, Lexus маркийн автомашинаа эргүүлэн татаж байна. Үүний шалтгаан нь эдгээр автомашины түлш шахагчид доголдол гарчээ. Түлш шахагч гэнэт ажиллахаа больж болзошгүй байгаа бөгөөд ингэснээр хөдөлгүүрийн хэвийн ажиллагаа доголдож, автомашин гэнэт зогсох эрсдэл бий болжээ. Энэ нь ялангуяа өндөр хурдтай явж байгаа тохиолдолд аюултай гэж автомашин үйлдвэрлэгч компанийн төлөөлөгч сэрэмжлүүлсэн байна.

Энэ доголдлын улмаас 2018-2019 оны Lexus LS 500, LC 500, RC 350, RC 300, GS 350, IS 300, ES 350, LX 570, GX 460, RX 350 болон Toyota 4Runner, Camry, Highlander, Land Cruiser, Sequoia, Sienna, Tacoma, Tundra зэрэг автомашиныг зах зээлээс эргүүлэн татаж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн оны Avalon, Corolla маркийн машин үүнд мөн хамаарч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top