Ираны дайралт алтны ханшийг 1600 ам.доллар ДАВУУЛЛАА

2020 оны 01 сарын 08

Ираны тал Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр баазад цохилт өгсөн нь дэлхийн зах зээл дээрх алтны ханшийг 2.77 хувиар өсгөж, одоогийн байдлаар 1603.35 ам.долларт хүргэлээ.

Алт  нь хеж буюу валютын ханшийн өөрчлөлтийг эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл болдог. Тэр ч утгаараа хөрөнгө оруулагчид, улс орнууд дэлхийн зах зээл дээр нөхцөл байдал хурцдах үед эрсдэлийн хамгаалалт болгож алт худалдан авах нь нэмэгдэж байгаа юм.

Дэлхийн зах зээл дээрх алтны  үнийг Лондоны алтны зах зээл дээрх үнээр тухайлан тооцдог. Тэгвэл өнгөрсөн сарын 25-ны өдөр унц алтны үнэ  1490.20 ам.доллар байсан. Тэгэхээр өнөөдрийнхтэй харьцуулахад ханшийн зөрүү 113 ам.доллароор хэмжигдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top