ӨНӨӨДӨР: Авлигын талаарх судалгааны дүнг танилцуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

09:00 цагт 

  • "Улаанбаатар" чуулгын байранд зам тээврийн осол гарсан үед иргэн бүр гэмтэж бэртсэн хүний амь насыг аврах, яаралтай тусламж үзүүлэх, анхан тусламжийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэх сургалт эхэлнэ.
  • “Ялалт плаза”-д “Аялал жуулчлалын судалгаа - 2019” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99153766

10:00 цагт 

  • Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
  • МҮЭСТО-нд "Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн" болно. Утас: 90080806
  • “Туушин” зочид буудалд “Хүний эрхийн боловсролыг зорилтот бүлэг хүргэх буюу малчдын өөртөө туслах бүлгээр дамжуулж, туслах малчдыг чадалжуулах нь” төслийн нээлт болно.
  • “Новотел” зочид буудалд “ХОРЕКА” зочлох үйлчилгээний салбарын форум болно. Утас: 88054040
  • “Ub palace”-т боловсрол, урлаг соёлын олны танил хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн хор, гэр бүлийн үнэт зүйл, эерэг харилцаа, Монгол эр хүний үлгэр дуурайлал, гэр бүлд ээж, эхнэр хүний нөлөө зэрэг сэдвээр илтгэл тавина.

11:00 цагт 

  • МҮЭХ-нд “Тавантолгой” ХК-иас их хэмжээний тонн нүүрс алга болсон талаар тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Махгал мэдээлнэ. Утас: 88007709
  • МУИС-ийн Номын санд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан Польш улсын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска “Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" сэдвээр илтгэл тавина.
  • ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт “Археологич, Академич Д.Дорж" номын нээлт болно. Утас: 99717977
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд Азийн сан, Сант Марал сангаас хамтран явуулсан “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны үр дүнг танилцуулна.
  • БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Элчин сайд М. Ахмет Язалын гэргий хатагтай доктор Кадирэ Зэйнэп Сайым Язалын ивээл дор зохион байгуулах “Season’s Greetings” зүймэл даавуун урлалын үзэсгэлэн, худалдааны нээлт болно.

11:30 цагт 

  • Улаанбаатар инновацын төвд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын хамтран хэрэгжүүлж буй “Бид Идэвхэжсэн2030 @ #HUB” төслийн хүрээнд байгуулж буй Идэвхжилтийн төвийн нээлт болно.
  • “Үндэсний мэдээллийн төв”-д “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хуулийн байгууллагууд залилангийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгаа талаар мэдээлнэ.

12:00 цагт 

  • Гадаадын хөрөнгө оруулагчдын бүртгэлийн Нэг цэгийн үйлчилгээний төвд “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх төсөл”-ийн хаалтын хэлэлцүүлэг болно. Утас: 95952030

15:00 цагт 

  • ГХЯ-нд "Өмнөд Америкийн улс орнууд: Харилцаа, Хамтын ажиллагаа, Тэргүүн туршлага" номын нээлт болно. Утас: 99051220

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top