Өвөр Монголд тарваган тахлын дөрөв дэх тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны мэдээллээр Өвөр Монголын Улаан цав хотын Дөрвөд хошуунд тарваган тахлын шинэ тохиолдол илэрсэн тухай мэдээллээ. Ингэснээр Өвөр Монголын Улаан цав хотод гурав нийтдээ дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна.

Өвчтөн энэ сарын 16-ны өдөр өндөр халуурсан гэх шалтгаанаар орон нутгийн эмнэлэгт үзүүлж, улмаар нэг хоногийн дараа тарваган тахлын тохиолдол байж болзошгүй гэж үзэн бусад өвчтөнөөс тусгаарлажээ. Тус өвчтөн энэ сарын эхээр мал хариулж явахдаа тарвага агнасан гэж эмнэлгийн ажилтанд хэлсэн байна.

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсад 2009-2018 оны хооронд тарваган тахлын 20 гаруй тохиолдол бүртгэгдэж 10 гаруй хүн амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top