Шинжлэх ухааны талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх, Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцэн баталлаа.

Улсын хэмжээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийн судалгааны ажлыг тэргүүн ээлжинд эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлж байх, Эрдэм, шинжилгээний ажилтнуудад ур чадварын нэмэгдлийг олгох асуудлыг судлах, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборын шинэ барилгын зураг төсвийн ажлыг гүйцэтгүүлж,  барилга угсралтын ажлыг 2020 оноос эхлүүлэх, Дотоод, гадаадын өндөр зэрэглэлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн судлаачдын эрэмбэ чансааг тогтоож мөнгөн урамшуулал олгох, Шинжлэх ухааны ажилтны их хурлыг 5 жил тутам зохион байгуулахаар тус тогтоолд тусгагдсан байна.

Түүнчлэн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шинжлэх ухаан, технологийн салбарын улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, үр дүнг жил бүр Засгийн газарт тайлагнах,  Шинжлэх ухааны байгууллагын төсвийн бус зардал, нэмэлт орлогын зарцуулалтын талаарх Засгийн газар, эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилтийн механизм, удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах, менежментийг боловсронгуй болгох, талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулах үүргийг холбогдох Сайд нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top