Агаарын бохирдлын талаарх судалгаанд хамрагдлаа

2019 оны 09 сарын 17

ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, НЭМҮТ-өөс хамтран эрүүл мэндийн байгууллагын “Агаарын бохирдлын талаар мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох” судалгааг энэ сарын 16-нд зохион байгууллаа. Тус судалгаанд Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг нийт 10 хүн хамрагдсан бөгөөд гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын хор уршиг, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, урьдчилан сэргийлэх аргачлал, амьдралын зөв дадал хэвшлийн талаарх мэдлэг, туршлагаа тодорхойлсон байна.

Судалгааны дараагийн шатанд сургалт зохион байгуулахаар болсон бөгөөд тус төвийн эмч, мэргэжилтнүүд агаарын бохирдлын талаарх мэдлэг, хандлага, дадлын хүрээнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны цар хүрээгээ нэмэгдүүлж ажиллах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top