Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОНЦЛОХ ҮГС 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Засгийн газар төв талбайд ажлаа тайлагнаж байна. Энэхүү өдөрлөгийг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс онцолж байна.


-Иргэдээ эрчим хүч, нефть, эрүүл хүнсээр ойрын таван жилийн дотор дотоодоос хангах боломжийг Засгийн газар бүрдүүлнэ.

-2016 онд 251 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээг 310 мянган төгрөгт хүргэн, төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар, бусад албан хаагчийн цалинг 10 орчим хувиар нэмэв.

-Улсын хэмжээнд 2019 онд 21420 ор бүхий 48 сургууль, 13140 ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад оруулна. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хамралтын түвшинг 88.1 хувьд хүргэнэ.

-Газрын тос боловсруулах үйлдвэр, шинэ нисэх буудал, Улаанбаатар-Шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам, Яармагийн гүүрийг ашиглалтад оруулж, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Сонсголон, Баянзүрхийн гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарц, Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто зам, нүүрсний экспортын төмөр зам барих зэрэг ажил эрчимтэй өрнөж байна.

-Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Төв номын сан, Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборын барилгын санхүүжилтийг улсын төсөвт тусгасан.

-Шударга ёс тогтоох, төрийн албанд хариуцлага, сахилга батыг сайжруулах, хууль бусаар байгалийн баялаг эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хариуцлага тооцох, баялгийн хуваарилалтыг оновчтой, нийтэд хүртээмжтэй болгоно.  

-Татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, цалин, тэтгэврийг нэмж, иргэдийн амьжиргааг дэмжих бодлогыг тууштай үргэлжлүүлнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ondor nastan(182.160.34.188) 2019 оны 09 сарын 16

Burhan mini,, ene zasgiin gazrig l harj baina, yun songuuli 6 sardaa l bolog, yun sanal avah songuulitaigaa tsug hiigdeg. taivan ajilluulaach ene humuusiig gejg uij baina. Ta tengerees demjij hamgaalj ogooch.

0  |  0
Top