Монголын Теннисчид "Дэвисийн цом"-д оролцоно

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

Ц.Энхтүвшин. " Таван цагариг"

Теннисийн хамгийн нэр хүндтэй багийн тэмцээний нэг болох " Дэвисийн цом-2019"-д Монголын теннисчид оролцохоор Иордан улсыг зорилоо. Зөвхөн эрэгтэй багууд оролцдог Дэвисийн цом 1900 онд анх зохиогдсон бөгөөд энэ жилийн тэмцээн 108 дахь удаагийнх нь юм. Манай теннисчид 2008 онд энэхүү буурал түүхтэй тэмцээнд мөрөө гаргаж байсан бол өнгөрөгч 2018 онд хоёр дахиа оролцож, Ази болон Далайн орнуудын бүсийн дөрөвдүгээр хэсэгтээ тавдугаар байр эзэлж байсан билээ.

Энэ удаа Ж.Батжаргал ахлагчтай Д.Эрдэнэбаяр, С.Сүхжаргал, Э.Ангараг , А.Тамир нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг есдүгээр сарын 11-14-нд Иорданы Амман хотноо явагдах Ази болон Далайн орнуудын 4 дүгээр хэсэгт өрсөлдөх юм.

"Дэвисийн цом-2019" тэмцээнд нийтдээ 133 орны баг оролцох бөгөөд манай теннисчдийн өрсөлдөх хэсэгт нийт 14 орны баг багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top