ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН: “Монгол морины  урлагийн бүтээл”

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Бүх соёлын цуврал арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд энэ сарын 6-ныг дуустал Уран зургийн галерейд Хятад, Өвөр Монголын соёл, уламжлалыг харуулсан үзэсгэлэн үзэх боломжтой.

Үзэсгэлэнд “БНХАУ-ын 70 жил” “Манай найрамдал”, “Түмэн газрын цайны зам”, гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятадын хатгамлын урлагийн бүтээл”, “Монгол морины  урлагийн бүтээл” уран зургийн үзэсгэлэн гэсэн таван хэсгээс бүрдсэн 150 гаруй бүтээл дэлгэгджээ.

Эдгээр үзэсгэлэн дотроос “Монгол морины  урлагийн бүтээл” уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэнг онцлон хүргэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top