ӨМНӨГОВЬ: Паралимпийн наадамд багаараа гуравдугаар байр эзлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

Улсын аварга шалгаруулах Паралимпийн наадамд Өмнөговь аймгаас 10 тамирчин, нэг дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Уг наадамд 21 аймаг, 9 дүүргийн 300 гаруй тамирчин 39 төрлөөр өрсөлдсөнөөс Өмнөговь аймгийн баг тамирчид 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан байна. 
Б.Төмөрбаатар гар барилдааны анхдугаар тэмцээнд тэргүүн байр, алтан медаль, Г.Цогтгэрэл зээрэнцэг төрөлд алтан медаль, бөөрөнцөг төрөлд алтан медаль, Ц.Эрдэнэтөгс зээрэнцэг төрөлд алтан медаль, бөөрөнцөг төрөлд хүрэл медаль, Н.Мөнхтайван зээрэнцэг төрөлд мөнгөн медаль, бөөрөнцөг төрөлд мөнгөн медаль, Б.Батсүрэн зээрэнцэг төрөлд хүрэл медаль, Н.Сувдаа  бөөрөнцөг төрөлд хүрэл медаль тус тус хүртжээ. Улсын аварга шалгаруулах Паралимпийн  тэмцээнд оролцогч баг тамирчдын зардлыг аймгийн төсвөөс 100 хувь олгосон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top