Индонезийн ойг хамгаалахын төлөө 800 км ухарч алхаж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

Индонезийн Зүүн Жава арлын тосгоны нэгэн оршин суугч олон нийтийн ой модоо хайрлан хамгаалах ухамсрыг дээшлүүлэх зорилгоор 800 км хол замыг ухарч алхаж байна. Түүний сайн санааны энэ алхалт Индонезийн нийслэл Жакарта хотод өндөрлөх юм.

43 настай Меди Бастони гэгч хүн төрөлхтнийг урагшлуулах аяллын эцэст Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодотой уулзах боломж олдоно гэж найдаж байна. Тэрбээр төрийн тэргүүнээс бэлгэдлийн модны үр авч, Уилис уулын бэлд тарихыг хүсжээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Доно тосгоноос эхлүүлсэн аяллаа тэрбээр Индонезийн Тусгаар тогтнолын баярын өдөр буюу наймдугаар сарын 17-ны өдөр төгсгөхөөр төлөвлөж байна.

Дөрвөн хүүхдийн эцэг Меди Бастони урд нь буй саадыг харахын тулд толь ашиглан алхаж байгаа бөгөөд өдөрт 30 км зам туулж, зам дагуух мухлагуудаас хүнсээ базааж, сүм хийд, цагдаагийн болон аюулгүй байдлын постуудад нойроо авч, аяллаа үргэлжлүүлж байна.

Ерөнхийлөгчийн нэрээр нэрлэх бэлгэдлийн мод суулгаснаар Уилис галт уул орчмын ойг хамгаалах бүх нийтийн сэдлийг төрүүлнэ гэж найдаж буйгаа тэрбээр илэрхийлжээ.

Яагаад заавал ухарч алхахаар шийдсэн тухай сэтгүүлчдийн асуултад тэрбээр Индонезийн Тусгаар тогтнолын 74 жилийн ойн босгон дээр индонезчууд түүхээ эргэн харч, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байсан баатруудаа эргэн дурсахыг бэлгэдсэн гэж хариулжээ.  Нуруундаа бэхэлсэн Индонезийн далбаан дээр нь “Эх орондоо үзүүлэх хүндэтгэл” гэж бичжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
Top