Словенид Мелания Трампын модон хөшөөг босгожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 06

АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампын модоор хийсэн хөшөөг түүний төрсөн хот Севницагийн хөрш зэргэлдээ Рожно суурин газарт болсон үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа гэж тус арга хэмжээг зохион байгуулсан Match галерей мэдээлжээ.

Нэг гараа өргөн, хотыг мэндчилж буй байдлаар дүрсэлсэн Мелания Трампын хөшөөг Сава голын эрэг дээр босгосон байна.

Энэхүү хөшөөг АНУ-ын зураач Брэд Даунигийн “Ta Eho /Энэ цуурай/” нэртэй үзэсгэлэнгийн хүрээнд танилцуулжээ. Үндсэн үзмэр нь нэг хоногийн өмнө Люблян хотноо нээгдсэн байна.

Даунигийн гаргасан гол үзэл санааны дагуу нутгийн дархан энэхүү хөшөөг хөрөөний тусламжтайгаар урлажээ. Меланияг нөхөр Доналд Трампын тангараг өргөх ёслол дээр өмсөж байсан цэнхэр өнгийн даашинзтай нь дүрсэлсэн байна. Мелания Трампын баримлыг “гэнэн урлаг” хэмээх төрлөөр бүтээсэн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top