БАГАНУУР: Хүүхдийн баярыг “Аз жаргалтай үрс” сэдвийн дор тэмдэглэлээ

Л.Болд | Zindaa.mn
2019 оны 06 сарын 02

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Аз жаргалтай үрс” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ. Багануур дүүргийн хүүхдийн баярын үйл ажиллагаа уламжлал ёсоор хүүхдүүдийн баярын жагсаалаар эхэлж, дүүргийн Засаг дарга, дүүргийн Гэр бүл, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Сандаг-Очир хүүхдүүдээ баярын мэндчилгээ дэвшүүллээ. Хүүхдийн баярын арга хэмжээ урлагийн тоглолтоор үргэлжилж, Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсрол ЦС-ийн “Бүжиг бүжиг” чуулга, Өргөө соёлын ордны “Угсаатан” хамтлаг ", Гүн галуутай" цогцолбор сургуулийн "Сорхагтани" хамтлагийн бүжигчид “Шувуун саарлын хурдаар” бүжгийг толилуулсан юм.

Баярын үеэр сурлага, урлаг, спортоороо бусдыгаа хошуучлан суралцсан шилдэг 17 хүүхдийг алдаршуулан дүүрэгт бүжгийн урлагийн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, бэлтгэсэн шавь нараа олон улс, улс, нийслэлийн уралдаанд тогтмол амжилттай оролцуулж байгаа хоёр багшийг шагналаа.

 “Грийн шоу” энтэртайментийн “Поророгийн төрсөн өдөр” хүүхэлдэйн жүжгийг нийт хүүхдүүддээ толилууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top