ГОВЬ-АЛТАЙ: Тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит “ХОВД-2019” идэрчүүдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт амжилттай явагдаж өндөрлөллөө.

Тус тэмцээнд Говь-Алтай аймгийн Ж.Уранчимэг дасгалжуулагчтай эрэгтэй шигшээ баг хүрэл медалийн болзол хангасан юм. Тэгвэл өчигдөр /2019.04.11/ баг тамирчидаа аймгийн Засаг дарга С.Гансэлэм, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат тэргүүтэй холбогдох албаны хүмүүс хүлээн авж, баяр хүргэн 3 сая төгрөгийг батламжийг гардуулан өглөө.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Гансэлэм баг тамирчидад баяр хүргэж, ирэх жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа зохион байгуулж, тус тэмцээнд аймгаа төлөөлөн амжилттай оролцож,  тэргүүн байр эзэлбэл 10 сая төгрөг, хоёрдугаар байр эзэлбэл 6 сая төгрөг, гуравдугаар байр эзэлбэл 3 сая төгрөг өгөхөө амаллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top