ӨНӨӨДӨР: МУИС 830 сая төгрөгийн санхүүжилтийн батламж гардуулна

2019 оны 02 сарын 15

09:00 цагт


  • МУИС-ийн 1-р байранд МУИС-ийн дотоод төслийн батламж гардуулах ажиллагаа болно. Энэ жил МУИС-ийн эрдэмтэн багш нарын боловсруулсан өндөр түвшний 10 төсөл, залуу судлаачийн тэтгэлгийн 11 төсөл, инновацийн 4 төсөл болон судалгааны суурь зардал зэрэгт нийт 830 сая төгрөгийн санхүүжилт олгоно. Утас: 99002019
  • “Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл ном”-ыг нийтэд танилцуулах нээлтийн ёслол болно. Хаана: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн танхимд /Төрийн өмчийн XII байрны 2 дугаар давхрын 205 тоот/ Утас: 99997605

 

10:00 цагт


  • Монголын ууган хэвлэлийн нэг, "Улаан од" сонин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой Офицеруудын ордонд болно. Түүхт ойдоо дайнд оролцож явсан, Монголын сэтгүүлчдийн хамгийн өндөр настан буюу өдгөө 100 хүрч буй хурандаа Ж.Ядмаа болон энэ сониноос "төрсөн" төр нийгмийн зүтгэлтэн Т.Ганди нарын үе үеийн сэтгүүлчид оролцоно. Утас:  99121715

 

10:30 цагт


  • Канад дасгалжуулагч нар Баянзүрх дүүрэгт “Бласт” ХХК-ийн мөсөн талбайд хоккейн сургалт явуулна. Утас: 99111925

 

11:00 цагт


  • Засгийн газрын III байр, B1 давхрын мэдээллийн танхимд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны 1-р сарын мэдээллийг хүргэнэ.

 

11:30 цагт


  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эмээлтэд байрлах мах, ясны уураг, малын гаралтай тос бэлтгэх Протэйн үйлдвэрийн нээлтэд оролцоно.

 

13:00 цагт


  • Хэвлэлийн хүрээлэнд "Жендэрийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурах нээлттэй ёслол" болно. Утас: 350002

 

15:00 цагт


  • "Шангрилла" зочид буудлын хурлын танхим Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөний хаалтын үйл ажиллагаа болно. Энэ үeэр 2018 онд салбартаа манлайлж ажилласан эрүүл мэндийн байгууллагуудыг шалгаруулж, шагнал гардуулна. Утас: 99179899, 86885060
  • MN-Мэдээллийн төвд “Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-аас “Газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, тус салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

15:30 цагт

  • Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд Сүхбаатарын талбайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймгийн эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашиныг Эрүүл мэндийн яамнаас гардуулж өгнө.  Утас: 99179899


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top