ГОВЬ-АЛТАЙ: НҮБ-тай хамтарч ”Хүүхдэд ээлтэй орон нутаг” төсөл хэрэгжүүлж байна

2018 оны 12 сарын 12

 Монгол Улсын засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ" 2017-2021 оны хоорондох таван жилийн хугацаат хөтөлбөрийг Говь-Алтай аймагт хэрэгжүүлж байгаа билээ. НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, ус ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийн талаар орон нутгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, хүүхдийн байгууллага, олон нийтийг чадавхижуулах ажлуудыг түлхүү явуулсаар байгаа юм.

2019 онд Говь-Алтай аймагт НҮБ-ын Хүүхдийн Сангаас "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ" хөтөлбөрийн хүрээндээ 491,100 долларын зардал бүхий ажил арга хэмжээнүүдийг хийхээр болсон байна. Тус төлөвлөгөөг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар өнөөдөр албан ёсоор баталж гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс Говь-Алтай аймагт 4 хоногийн хугацаатай ажиллах ба орон нутгийн нөхцөл байдлыг өөрийн биеэр судлаж холбогдох газруудын үйл ажиллагаатай танилцаж хүүхэд багачуудтай уулзах аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top