Говь-Алтайхан 12 удаа үүл “бууджээ”

2017 оны 08 сарын 15

 

 

Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар гантай байгаа учир тус аймгийн УЦУОШГ-ын “Алтай бороо-1” экспедицийн бүрэлдэхүүн таван сараас хойш 12 удаа гарч үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулах ажил гүйцэтгээд байгаа аж.

Тэд энэ хугацаанд 41 пуужин харвасан бөгөөд Төгрөг, Бугат, Баян-Уул, Цээл, Жаргалан, Тонхил, Баянтоорой зэрэг газруудад байдаг газрын генераторуудыг тооцоолсон газруудад байршуулан 101 ширхэг түлшийг ашигласан байна.

Саяхан Ховд аймгийн Дарви сумын нутгийн Бумбат, Ямаат улаан, Дарвийн нурууны урт хэсэг зэрэг газруудад байршин үүлэнд нөлөөлснөөр Шарга, Дарви, Халиун, Есөнбулаг, Бигэр, Төгрөг, Тонхил, Эрдэнэ, Чандмань сумдын болон мазаалай, хавтгай тэмээний нутаг болох Баруун тоорой, Шар хулсны нуруу зэрэг газруудад бороо орлоо хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.

 Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top