Хамгийн том элсэн цайз

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

АНУ-ын Флорида мужийн далайн эргийн Сарасота хотод элсэн урлагаар мэргэшсэн долоон хүний бурэлдэхүүнтэй баг дэлхийн хамгийн том элсэн цайзыг бүтээжээ. 15 метр өндөр, 27 метр өргөн суурьтай цайзыг босгоход 4368 куб/метр буюу ачааны 300 машин элс орсон байна. Цайзыг 10 өдөрт босгожээ. Элсэн урлагаар тэднийг гүйцэх баг одоохондоо байхгүй гэнэ.

"Sandtastic" баг fantastic буюу гайхамшигтай хэмээх үгийн өмнө sand буюу элс гэсэн үгийг залгаж ийм нэртэй болжээ.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top