Л.Бямбасүрэн Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

2014 оны сүүлээр “Төөрөлдсөн тавилан” нэртэй нэвтрүүлэг ETV HD телевизээр гарч байсан. Уг нэвтрүүлгээр 33 жил уулзаагүй эх хүү хоёрын хувь тавьлангийн талаар өгүүлсэн.Тус нэвтрүүлэгт оролцсон Л.Бямбасүрэн шүүхээс 18.3 жилийн хорих ялаар шийтгүүлснээс 10 жил долоон сарын ялыг биеэр эдэлсэн байна. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Л.Бямбасүрэнд уучлал үзүүлсэн байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн хорих ангиас хоёр хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан бөгөөд Л.Бямбасүрэнгийн хувьд гурав дахь хүн нь болсон аж. Уучлалт үзүүлэх хүсэлт их гардаг ч ямар нөхцөлд уучлалт үзүүлэх нь Ерөнхийлөгчийн эрхийн асуудал байдаг байна. Ямартаа ч алдсан амьдралаа эргүүлэн олж чадахгүй ч одооноос эхлэн үр хүүхэдтэйгээ хамт элэг бүтэн жаргалтай амьдрахыг Л.Бямбасүрэн эгчдээ хүсэе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top