ОХУ-ын замын цагдаа нар манай улсын иргэдэд өндөр торгууль тавьдаг

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

ОХУ руу визгүй зорчдог болсноор хойд хил дээр ачаалал үүсч, хил гарах гэсэн машинууд урт дараалал үүсгэж байна гэсэн мэдээ ойрын  өдрүүдэд дуулдах болсон. Тэгвэл манай улсын иргэд өөрийн тээврийн хэрэгсэлтэй ОХУ-ын нутагт зорчихдоо замын хөдөлгөөний дүрмийг нь мэддэггүйгээс болж өндөр торгуульд халаасаа сэгсрүүлэх нь их байдаг гэнэ. Дээр нь манай иргэд дүрмийг нь мэддэггүй далимдуулж зарим замын цагдаа нар хэт өндөр торгууль тавьж иргэдийг хохироодог байна. Тиймээс Эрхүү хотод суугаа Ерөнхий Консулын газрын зүгээс тус мужийн ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн газарт энэ асуудлаар нот бичиг хүргүүлээд байгаа аж.

Ингээд ОХУ-ын замын хөдөлгөөний дүрмээс зарим зүйл заалтыг иргэдэд мэдээлэл болгох үүднээс танилцуулья.

-Юуны түрүүнд ОХУ-д зорчихдоо жолооны үнэмлэхийг орос хэл дээр орчуулсан байх шаардлагатай. Түүнчлэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асаалттай замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай байдаг юм байна. Энэ дүрмийг зөрчвөл анхааруулга, эсвэл 500 рублиэр торгох шийтгэлтэй. Харин жолооч болон зорчигч хамгаалалтын бүс зүүх дүрмийг биелүүлэхгүй бол 1000 рублиэр торгодог юм байна.

Үүнээс гадна машинаа буруу байруулж, бусдын хөдөлгөөнд саад учруулах юм бол 1000-5000 рублиэр торгож, тээврийн хэрэгслийг журмын хашаанд хүргэдэг аж. Мөн хурдны хязгаарыг хэтрүүлбэл 500-5000 рублиэр торгох, эсвэл жолоодох эрхийг 6 сараар хасдаг байна. Өвлийн улиралд ялангуяа арван хоёр, нэг, хоёрдугаар сард заавал өвлийн дугуйтай замын хөдөлгөөнд оролцох ёстой. Үгүй бол 2000-5000 рублиэр торгодог юм байна. Хэрвээ та ОХУ-д өөрийн тээврийн хэрэгсэлтэй зорчих гэж байгаа бол дээрх наад захын дүрмүүдийг зайлшгүй мэдэх хэрэгтэй. Түүнчлэн та мэдэхгүйн улмаас дүрэм зөрчиж торгуулсан тохиолдолд торгуулийн хуудсыг зайлшгүй нэхэж авах шаардлагатайг сануулья. 

Ш.Анар

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(150.129.140.195) 2015 оны 02 сарын 11

Энд яг юу нэмэлт вэ гэхээр жолооны үнэмлэх орчуулах,,аа тэр өдөр шөнө ялгаагүй гэрэл асааж явах 2л нэмэлт шаардлага бусад н бол монголд адилхан үйлчилдэг л хууль дүрэм ^#(^ торгууль бол тухайн улсын нутаг дэвсгэрт болхоор тэдний хуулиар л торгуулна

0  |  0
ЗОЧИД(202.21.116.2) 2015 оны 02 сарын 11

БАС НЭГ ТӨВӨГТЭЙ ЮМ НЬ ТРАМВАЙ НЬ ИХ ТӨВӨГТЭЙ. ЗАСМАЛ ЗАМЫНХАА ГОЛООР ТРАМВАЙН ЗАМТАЙ БОЛОХООР.

0  |  0
ЗОЧИН(202.21.116.2) 2015 оны 02 сарын 11

ХОЛ ЗАМД ЯВЖ БАЙГАА БҮХ МАШИН ӨВӨЛ, ЗУН ГЭЛТГҮЙ ОЙРЫН ГЭРЭЛЭЭ АСААЖ ЯВДАГ ЮМ БИЛЭЭ. ДУГУЙНЫ ХЭЭ НЬ ИЖИЛ БАЙХ, ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ БҮГД БҮСЭЭ БҮСЭЛСЭН БАЙХ ЁСТОЙ БАС ХОТООР ЯВЖ БАЙХАД ЯВГАН ХҮНИЙ ГАРЦААР ХҮН ГАРАХ ГЭЭД ЗОГСОЖ БАЙХАД ЗААВАЛ ӨНГӨРӨӨЖ БАЙЖ ЯВАХ ГЭЭД БАС ЧАНГАА ЧАНГА. ЯВААД ИРЭХЭЭР БИД АЯНДАА ХЭВШҮҮЛЭЭД ИРДЭГИЙМАА.

0  |  0
зочин (49.0.161.215) 2015 оны 02 сарын 10

дүрэм нь таалагдахгүй бол явахаа болчих л доо....

0  |  0
ivan (27.123.214.114) 2015 оны 02 сарын 10

Yu geed soliorood bna aa gadaadiin mashinuud bish oros dayaraa gerelee asaaj yvdiin

0  |  0
irgen(203.229.141.14) 2015 оны 02 сарын 10

Manaid mashinyyd ni yadag bileedee bid dairch irsen mashiniig hyndleed l egneendee oryylaad gartsan deeree zogsoj hyleegeed l bdgdaa.

0  |  0
zochin(203.91.118.178) 2015 оны 02 сарын 10

odoo bur OHU iin durem huuliig shuumjilj ehelleee OHU iin huuli durem MGL bish uuchlaarai bur hetervel shuud buudah huulitai shuu manaihaan

0  |  0
мжл(150.129.143.147) 2015 оны 02 сарын 10

хил дээр даатгал хийлгэх ёстой доо урд дугуйны чинь хээ нь өөр байж болохгүй зогсоолд заавал зөв тавих хэрэгтэй орсууд өөрсдөө их бүдүүлэг хүмүүс монголчууд бүр их бүдүүлэг тэнэг байдаг тэр нь орсуудад их олж болно до

0  |  0
irgen(103.26.195.229) 2015 оны 02 сарын 10

er ni tsusaa hiij tiishee yavdag bna

0  |  0
uugan(112.72.13.169) 2015 оны 02 сарын 10

uwul zaawal gerelee asaah bish zun yawsan ch gadaadiin mashinuud zaawal gerelee asaaj yawah yostoi yum bilee

0  |  0
Tsog(103.26.194.59) 2015 оны 02 сарын 10

Mun Orsod mashin barih daatgal baihgui bol shuud 500 rubli ter daatgaln jiliin 80000 orchim tugrugin hanshtai baodag yum bna lee enen buriat tsagdaaa nariin noimer neg asuult herev taniig zogsoovol

0  |  0
yavsan hun(112.72.13.244) 2015 оны 02 сарын 10

Er ni bol gaigui bna lee. Urd shil tenitei yavj bolohgui eum bna lee.

0  |  0
Top